ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Оюутны_эрдэм_шинжилгээний_хурал улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.

Техник Технологийн Дээд Сургууль – IETNews_IETТехник Технологийн Политехник Коллежийн түүхт 40 жилийн ойг угтаж

БИД ИРЭЭДҮЙН БҮТЭЭГЧИД сэдвийн хүрээнд улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Тус хуралд МУБИС, МҮИС, ИХ ЗАСАГ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, РОЯАЛЬ ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ, GMIT, ШУТИС, Өвөр Монголын багшийн их сургууль, ТТДС зэрэг 10 гаруй сургууль оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлаар

Тогтвортой хөгжил

Боловсрол судлал

Техник технологийн хөгжил-хиймэл оюун ухаан сэдвээр 40 гаруй илтгэл ирүүлснээс шалгарсан 16 илтгэл хэлэлцэгдлээ.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлийг 2 чиглэлээр дүгнэж дараах судлаач оюутнууд манлайлалаа.

Хүмүүнлэг боловсрол судлалын чиглэлээр:

1-р байр-Ц.Орхонтуяа /15-17 насны хүүхдийн уур бухимдлыг судалсан судалгааны үр дүн/ ТТПК-ийн суралцагчдын жишээн дээр

2-р байр-Sudenhu /Монгол ардын морин хуурын бүжиг, түүний соёлын холбоо/ МУБИС-Боловсрол судлалын /Докторант/

3-р байр Ч.Чинзориг /Хиймэл оюун ухааны хэрэглээнд хийсэн судалгаа, ЕБС-ийн 12-р ангийн сурагчид болон их сургуулийн оюутнуудаас авсан судалгааны үр дүн/ МҮИС, АРХ-3

Инженер техник технологийн чиглэлээр:

1-р байр Д.Буянжаргал /Бетоны бат бэхийн өсөлтөд нөлөөлөх химийн нэмэлтийн нөлөөллийн судалгаа/ ИЗОУИС, ИБҮБИ-371-р бүлэг

2-р байр Н.Энхжин /Хаягдал дүүргэгч ашиглаж хүнд бетон үйлдвэрлэх боломжийн судалгаа/ МҮИС, ИБҮБ-ийн 3

3-р байр М.Уранзаяа /Герман талхны технологийг сургуулийн брэнд бүтээгдэхүүн болгох туршилт/ ТТДС, ХИ-3-р курс

Нийт оролцсон судлаач оюутнууддаа, сургалт, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Шүүн тунгааж үнэтэй зөвөлгөө өгсөн доктор, профессорууддаа баярлалаа. Амжилт хүсье.

Facebook