Home Чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл

Чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл

Олон улсын магадлан итгэмжлэл Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-ын шалгуур шаардлагыг ханган биелүүлж Монгол улсаас анх удаа 2012 онд “МӨНГӨН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн.

justify

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ (APACC)


• Олон улсад чанарыг хүлээн зөвшөөрөх
• Ажил олгогч болон өөрт итгэл төрүүлэх
• Сургалтын цогц үйл ажиллагаа сайжрах
• Чанарыг тасралтгүй сайжруулах
• Ажиллах хүчний шилжих хөдөлгөөнийг хөнгөвчлөх
• Бүс нутгийн хэмжээнд мэргэшлийн зэрэг, дэвийг харилцан хүлээн зөвшөөрөх боломж бүрдэх

 МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

Байгууллага эсвэл тухайн хөтөлбөр магадлан итгэмжлэгдэж тусгай шалгууруудыг хангаж иргэдийн сурч боловсрох хэрэгцээнд нийцсэн сургалтын байгууллага /хөтөлбөр/ болохоо баталгаажуулна.  Тухайн боловсролын байгууллага /хөтөлбөр/ төрөөс санхүүгийн дэмжлэг авах, суралцагчид төрийн хөнгөлөлт, урамшуулал, зээлд хамрагдах эрх эдлэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр дүгнэлт гаргах үндэс болно. Боловсролын байгууллага /хөтөлбөр/ өөрийгөө сайжруулж, хөгжүүлснээр сургалтын үйлчилгээ улам чанаржина.


  • Манай сургууль нь 2007 онд дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэх шалгуур, шаардлагыг хангаж 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн бол

  • 2014 онд дээд боловсролын байгууллагын хоёр дахь магадлан итгэмжлэх шалгуур шаардлагыг хангаж 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлсэн.

  • Барилгын инженер бакалаврын хөтөлбөр 2021 онд 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн

  • 2018 онд Барилга, замын материалын сургалт, судалгааны лабораторийг Монгол улсын стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 дагуу 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв. 
  • 2020 онд Барилга, замын материалын сургалт, судалгааны лабораторийг Монгол улсын стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 дагуу 4 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв.