#Оюутны_цагийн_хөдөлмөр_эрхлэх_тухай асуудлаар хэлэлцүүлэгт оролцлоо.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗИЙН шууд нэвтрүүлэг 600 студид Техник Технологийн Дээд Сургууль – IET, МУИС, ШУТИС, МУБИС-ийн оюутан, ажил олгогчдын төлөөлөл “Оюутны цагийн ажил, хөдөлмөр эрхлэлт” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож байр сууриа илэрхийлжээ.
Тус хэлэлцүүлэгт News_IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль-н барилгын инженер хөтөлбөрийн 3-р курсийн оюутан, ОС зөвлөлийн дарга Т.Батбуян оролцож “Оюутны улирлын амралтаар ангийн нөхдөө баг болгож барилгын төрөл бүрийн ажлыг гүйцэтгэж орлого олохоос гадна ажлын ур чадвартай болдог” тухай туршлагаасаа хуваалцлаа.
Оюутан Т.Батбуян манлайлан суралцахын зэрэгцээ “Оюутан-ажил олгогч” болж мэргэжлийн бүлэг бригад байгуулан оюутныг цагийн хөдөлмөр эрхлүүлэх, тодорхой цалин, орлоготойгоор ажиллуулах, барилгын зураг төсөлд оролцуулах, бизнес эрхлэхэд зөвлөх зэргээр идэвх санаачилгатай суралцаж ажилладаг юм.
Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанаас харахад ажиллах хүчний гүн дутагдалд орсон цаг үед оюутны хөдөлмөр эрхлэлт нь хэдийн чухал байр сууриа эзэлж, хөдөлмөрийн нэгэн бодит нөөц болж байгаа нь тодорхой байна.
Оюутан байх хугацаандаа мэргэжлийн чиглэлээр ажил, хөдөлмөр эрхэлж байсан туршлагатай бол аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байраар хангахдаа дуртай байдаг аж.