#Холбооны_ерөнхийлөгчөөр_сонгогдлоо.
Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн 4-р сарын 3-ны өдрийн хурлын шийдвэрээр Техник Технологийн Дээд сургуулийн ТУЗ-ийн дарга, МУГБ Б.Нэмэхбаатарыг Ерөнхийлөгчөөр сонгож томилсон байна.
Тус хурлаар энэхүү холбоо нь:
Боловсролын чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүргэх, хүлээн зөвшөөрөгдөх;
Дэлхийн шилдэг эхний 20-30 сургууль хувийн хэвшлийн сургууль байдаг жишгээр Монголын Харвард, Стэнфордийг бий болгох зорилтыг дэвшүүлж, хөгжлийн бодлого, стратегийг боловсруулан ажиллах;
Боловсролын шинэчлэл, боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх;
Өмчийн хэлбэрээр ялгаатай ханддаг үзэл баримтлалыг залруулах, хувийн их дээд сургуулиудын багш, оюутны эрх ашгийг тууштай хамгаалах төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх;
Чиг үүрэгтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон Техник Технологийн Дээд Сургуулийн ТУЗ-ийн дарга Б.Нэмэхбаатар танд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Хувийн их, дээд сургуулийн багш, оюутны эрх ашгийг хамгаалсан олон бодлого, чиглэл гаргаж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль