БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ

Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтыг Техник Технологийн Дээд Сургууль – IETNews_IET баг амжилттай зохион байгуулж байна. Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Политехник Коллеж

МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН БАГШЛАХ ЭРХИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

Мэргэжлийн болон техникийн боловсролын багшлах эрхийн сургалтыг Боловсролын ерөнхий газар удирдлагаар хангаж, Техник технологийн дээд сургуулийн баг зохион байгуулж байна.

Сургалтыг хөтөлбөр, хуваарийн дагуу mergejil.edu.mn U-TVET сургалт удирдлагын нэгдсэн платформд суурилан, цахим, танхим, зайнаас бие даан суралцах хэлбэрээр хосолсон арга зүйгээр зохион байгуулж байна.

Тус сургалтад 40 сургалтын байгууллагын 113 багш оролцож сургалтын явцад шаардлага хангасан 106 багш төгсөлтийн үнэлгээнд ороход бэлэн болоод байна.

Төгсөлтийн үнэлгээг 2024 оны 04 дүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулна. БЕГ

Facebook