#Хөтөлбөрийн_шинэчлэл_хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа. 3.27.2024
Техник Технологийн Дээд Сургууль – IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн Барилгын инженерчлэл, Сантехникийн инженерчлэл, Авто зам, гүүрийн инженерчлэл хөтөлбөрийн шинэчлэлд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг олон талт оролцоотой өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Барилга, сантехник, авто замын салбарын 31 аж ахуйн нэгж байгууллагын 60 гаруй удирдлага, инженер болон төгсөгч, суралцагч, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлэг 3 хэсэгт салбарлан гарсан үр дүнгээ нэгтгэлээ. Үүнд: хөтөлбөрийн зорилго, зорилт хөтөлбөрийн суралцахуйн үр дүн багшлахуйн болон суралцахуй, арга зүй, суралцах олон янзын хэлбэр, суралцагч бүрийн хэрэгцээнд нийцсэн төлөвлөлт зэрэг асуудлыг дэвшүүлж төгсөгчийн загварыг тодорхойлох, ажлын байранд шаардагдах ур чадвар чадамжийн жагсаалтыг гаргах сүүлийн үеийн шинэ техник технологийн дэвшлийг сургалтын агуулгад тусгах зэргээр нээлттэй хэлэлцүүлж саналаа хуваалцлаа.
Ажил олгогч, төгсөгчдийн зүгээс хэлэхдээ сургалтын хөтөлбөрт дараах чадамжийг оруулах нь зүйтэй хэмээн онцлов.
Үүнд: Баримт бичиг боловсруулах, монгол хэл бичгийн найруулга хийх, өөрийгөө илэрхийлэх чадамж, англи хэлний чадамж инженерийн ёс зүйтэй барилгын тухай хууль, БНбД-ийг хэрэглэх чадвартай байхаар сургалтын хөтөлбөрийн төлөвлөлтийг хийж лаборатори, ажлын байр болон үйлдвэрлэл дээрх дадлагын хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээлээ.
Төгсөгчид салбартаа манлайлагч, санаачлагч, ажил олгогч болохын зэрэгцээ төрөлх сургуультайгаа олон чиглэлээр хамтрахаар ажил хэрэг болгож байгаа нь бахархалтай байлаа.
Хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. @followers
Амжилт бүтээлийн дээдийг хүсье. Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль