#Багшийн_хөгжлийн_хөтөлбөр_хэрэгжиж байна.
Техник Технологийн Дээд Сургууль – IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн багшийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд холбогдох сургалтууд зохион байгуулагдаж байна.
Энэ удаад “Evalbee аппликейшныг сургалт үнэлгээнд ашиглах нь” сэдвээр зөвлөх багш, доктор, дэд профессор Ө.Мөнхтуяагаар ахлуулсан залуу багш нарын баг сургалтыг зохион байгуулах юм.
Мэдээлэл холбоо технологийг үнэлгээнд хэрэглэснээр олон давуу талууд бий болдог бөгөөд үүний нэг хэлбэр нь Evalbee aппликейшнээр сургалтын үнэлгээний явцад хэрэглэх явдал байдаг.
Evalbee аппликейшнээр шалгалтын материалыг богино хугацаанд засахын зэрэгцээ үнэлгээний анализыг гарган авч, багш суралцагчдын хооронд хамгийн богино хугацаанд эргэх холбоо бий болдог.
Ийнхүү суралцагчид алдаан дээр суралцаж мэдлэг чадвараа ахиулах, цаашлаад сургалтын үр дүн дээшлэх боломжтой.
Багш нартаа амжилт хүсье.