ТҮҮХ 40 ЖИЛ: ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Оюутны_эрдэм_шинжилгээний_хурал#ИнженерийнБоловсролдБиднийОролцоо сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль хүрээнд “ИНЖЕНЕРИЙН БОЛОВСРОЛД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУДЛААЧ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. 2024.03.22

Тус эрдэм шинжилгээний хурал жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд 2024 оны хуралд сургалтын шатлал бүрээс оюутан суралцагчид оролцож хамрах хүрээ нэмэгдсэн байгааг Техник Технологийн Дээд Сургууль – IET захирал Ц.Баярмаа нээлт хийх үеэр онцолж судлаач оюутнуудад баяр хүргэв.

Хурал танхим болон цахим хосолсон хэлбэрээр 2 салбар хэсэгтэй зохион байгуулагдаж, МХХТ-ын хөгжил, тогтвортой хөгжил ба эрүүл ахуй, инженерийн боловсрол, суралцахуйн хандлага, тэгш хамруулах боловсролын үзэл баримтлал зэрэг сэдвээр тэнхимээсээ шалгарсан 27 илтгэгчийн судалгааны үр дүнг хэлэлцлээ.

Эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа амжилттай хэлэлцүүлж эхний байранд шалгарсан оюутнуудад “Ирээдүйн баялаг бүтээгчид” улсын хэмжээний эрдэм шинжилгээний хуралд орох эрхийн бичиг, 1 хүртэлх кредит цагаар урамшуулж, бүх оролцогчдод батламж гардууллаа.

Салбар хуралдаан- 1 (МБС, ТБС, Бакалавр) Техник Технологийн Политехник Коллеж, News_IET

1 дүгээр байр: “Сургууль болон мэргэжил сонголтод олон нийтийн сүлжээ нөлөөлөх нь” сэдвээр Б.Цэнд-Аюуш багшийн удирдсан С.Анударь, Б.Тэмүүлэн /МТ1б анги/

“Герман талхны технологийг сургуулийн брэнд бүтээгдэхүүн болгох туршилт” сэдвээр Н.Цогзолмаа, Л.Ганцолмон багш нарын удирдсан М.Уранзаяа /ХҮҮТ 3-р курс /​

2 дугаар байр: “Мэдээлэл харилцаа холбооны технологийн хэрэглээнд хандах хандлага, мэдлэг чадварыг судалсан үр дүн” сэдвээр Л.Уянга багшийн удирдсан Д.Ану, Б.Арвинзаяа /ХГД 2а/

“Тулгуур эрхтэний бэрхшээлтэй суралцагчийн зорчих орчныг сайжруулах судалгаа” сэдвээр Х.Сүх-Эрдэнэ, Э.Энхцэцэг багш нарын удирдсан Т.Батбуян /БИ-3/

3 дугаар байр: “Электрон тамхины хэрэглээ, түүний талаарх мэдлэгийн түвшин” сэдвээр М.Баярбилэг багшийн удирдсан Э.Лхамаа, А.Баясгалан, Н.Эрдэнэхуяг /МКУТ, ХГД 1б анги/

“Хүнсний хаягдлыг эко бордоо болгон ашиглах боломж” сэдвээр Н.Цогзолмаа, Л.Ганцолмон багш нарын удирдсан С.Сугар-Очир /ХҮҮТ 3-р курс /​ нар тус тус шалгарсан байна.

Салбар хуралдаан- 2 (Магистр)

1 дүгээр байр: “Инженер техникийн ажилтныг чадавхижуулах богино хугацааны сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүйг боловсруулах нь” сэдвээр Ц.Сумъяа (Ph.D) багшийн удирдсан магистрант Б.Буянбат

2 дугаар байр: “Суралцагчийн сурах хэв шинжид суурилан оюутны бие даасан үйл ажиллагааг удирдсан туршилтын үр дүн” сэдвээр Ө.Мөнхтуяа (Ph.D Дэд профессор) багшийн удирдсан магистрант Х.Тулга

3 дугаар байр: “Сургалтын явцад суралцагчийг үнэлэхэд Evalbee аппликейшн туршсан үр дүн” сэдвээр Ө.Мөнхтуяа (Ph.D Дэд профессор) багшийн удирдсан магистрант Б.Сүрэнхорлоо нар тус тус манлайлалаа.

Судлаач оюутнууддаа баяр хүргэж, судалгаа шинжилгээ суралцахуйн их үйлсэд өндөр амжилт хүсье.

Түүхт 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан Эрдэм шинжилгээ хариуцсан нэгж, Ерөнхий суурь ухааны тэнхимийн хамт олон, хурлыг удирдсан тэнхимийн эрхлэгч Э.Энхтөр, багш М.Отгонбаяр, шүүгчээр ажилласан Э.Сүхээ, О.Хулан, Б.Эрдэнэбилэг, Г.Гэрэлмаа, Ч.Хишигтогтох багш нартаа талархал илэрхийлье.

Ерөнхий зохион байгуулагч: Захирлын ажлын алба.

Facebook