Монгол Улсад анх удаа ахисан түвшинд мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын багш бэлтгэж буй “МБС-ын багш бэлтгэх” – магистрын хөтөлбөрийн хэрэгжилт олон улсад сайн туршлагаар сонгогдон танилцуулагдлаа.
2024 оны 2 сард Олон улсын хөдөлмөрийн байгууллагын олон улсын сургалтын төвийн зохион байгуулсан “Чанартай дагалдан суралцах ур чадварын үзэсгэлэн”-д Монгол Улсын “МБС-ын багш бэлтгэх” – магистрын хөтөлбөр сайн туршлагаар сонгогдож, хэрхэн Монгол улсад тогтвортойгоор амжилттай хэрэгжиж буй талаар танилцуулагдлаа.
Магистрын түвшинд МБС-ын багш бэлтгэх хөтөлбөр нь ур чадвартай мэргэжилтнүүд бэлтгэх багш, МБС-ын салбарын судлаач нарыг бэлтгэх зорилготойгоор 2022 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийг “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн.
Техник Технологийн Дээд Сургууль – IET
****
The first graduate degree program to prepare “TVET teachers” in Mongolia was selected as a good practice and presented at international conference.
In February 2024 – at the “Skills Fair on Quality Apprenticeships” conference organized by the International Training Centre (ITC) of the International Labour Organization (ILO) – Mongolia’s “TVET teacher” master program’s sustainable implementation was selected as a good practice and shared among participants.
The master degree program started in 2022 – preparing TVET teachers with pedagogical and technical skills as well as TVET sector researchers. The program was developed and implemented within the “Cooperative TVET” project.