МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АВТОЗАМ

#Мэргэжил_сурталчлах_өдөрлөг_автозам гүүрийн инженерчлэл хөтөлбөрийн багийн зохион байгуулалтаар санаачилан үргэлжилж байна.

Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль ажлын хүрээнд “АВТО ЗАМ, ГҮҮРИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛ” Хөтөлбөрийн мэргэжил сурталчлах өдөрлөгийг автозамчдын холбоотой хамтран МУ-ын зөвлөх инженер, “Ангад аривжих” ХХК-ний зөвлөх инженер З.Болдбаатар зочны сонирхолтой уулзалт хэлэлцүүлгээр эхлүүлж байна.

Техник Технологийн Дээд Сургууль – IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн авто зам, гүүрийн хөтөлбөрийн оюутнуудад

Ажлын байранд шаардагдах инженерийн ёс зүй

Мэргэжлийн ур чадвар

Машин механизм, тоног төхөөрөмж дээр ажиллахад зайлшгүй эзэмшсэн байвал зохих ХАБЭА

Ажил хийх үед онцгой тохиолдолд инженерийн ур чадвар шаардсан шийдвэрийг инженер хэрхэн гаргах

Автозам барих технологи зэрэг талаар сонирхолтой сэдвүүдийг хөндөж өөрийн амьдралын замнал, туршлагад үндэслэн ярилцлаа.

МУ-ны зөвлөх инженерийн нууцхан авъяас нь ”Гараа угаана даа” нэртэй хүүхдийн дуу, ”Цэргийн хүү” зэрэг дууны үгийг зохиосон нь оюутан сурагчдын анхаарлыг татлаа.

Хамтран ажилласан Авто замчдын холбоо, хөтөлбөрийн багийн багш, идэвхтэй оролцсон оюутан, суралцагч нартаа талархал илэрхийлье.

Бидний хамтын ажиллагаа өргөжин хөгжих болтугай

Facebook