ОЛОН УЛСЫН “ЧУХАЛ” СЭДВИЙН ДОР ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИН ТЭЛЛЭЭ

#Хамтын_ажиллагаа_дэлхийн_анхаарлын төвд ороод буй чухал сэдвийн дор өргөжин тэлж байна.

Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульТехник Технологийн Политехник Коллеж үүсч хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд БНСУ-ын “Dong Yang Engineering” Co.,ltd- ийн Ерөнхий захирал: YOU HYUN, “BUSUNG” Co.,ltd- ийн Ерөнхийлөгч: YONGBOK LEE, “BUSUNG” Co.,ltd- ийн Техник борлуулалт салбарын захирал (Technical Sales Dept): TEAK-SOO NAM, АНУ-ын COPELAND брэндийн БНСУ дахь албан ёсны борлуулагч ХХК-ны гүйцэтгэх захирал : LAEJUNE ZHANG нар холбогдох инженер техникийн ажилтны хамт Монгол улсад хүрэлцэн ирлээ.

Энэ үеэр News_IET манай сургуулийн тогтвортой хөгжлийн бодлого, үйл ажиллагаатай танилцаж, чухал асуудлаар семинар удирдаж, хамтран ажиллах хэлэлцээр өрнүүллээ.

Дэлхийн озоны давхаргыг хамгаалах, дулаарлыг бууруулахад хөргөлтийн болон агааржуулатын салбар гол үүрэгтэй байдаг.

Монгол Улс озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулах, хэрэглээнээс гаргахад 2024-2045 он гэхэд гидро фторт нүүрстөрөгчүүд буюу хлоргүй бодисыг ашиглахаар зорьж байгаа билээ.

Иймд тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулагч Эко сургууль IET Green TVET болох зорилготой сургуулийн хувьд “Хөргөлтийн систем, хөргөлтийн тоног төхөөрөмжийн талаар мэдээлэл солилцох уулзалт, семинар” хамтран зохион байгууллаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт Монгол улсад хөргөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААНэгж, компани, сургалтын байгууллага, багш нар, оюутан суралцагчид, төр засгийн төлөөлөл, БНСУ-ын Copeland, Busung, Dong yang компаниудын төлөөлөлтэй нийт 60 гаруй мэргэжилтэн оролцож өргөн хүрээг хамарсан байна.

Хэлэлцүүлгээр: БНСУ-д хэрэгжиж байгаа хөргөлтийн шинэ технологи, хэрэгжүүлж байгаа туршлага МУ-д хөргөлтөнд ашиглаж ашиглаж байгаа шугам хоолойн стандарт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн тохиргоо, ашиглаж байгаа тооцоололын программ хангамж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөлийг бууруулах зэрэг чухал асуудлыг хөндлөө.

Оролцогч: БОЯ-ны Озоны үндэсний албаны ахлах мэргэжилтэн Д.Дуламсүрэн, ШУТИС-ийн Ph.D С. Чулуунхуяг, Ц. Уранцэцэг багш нар болон Гацуурт ХХК, Апу Дайри ХХК, Мах импекс, Витафит ХХК, ОМС ХХК, Арвайн үндэс ХХК зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.

Бидний хамтын ажиллагаа өргөжин хөгжих болтугай.

Facebook