ХАМТ ОЛНЫ ТЭМДЭГЛЭЛТ НЭГЭН ӨДӨР

#Хамт_олны_тэмдэглэлт_өдрийг_тэмдэглэв.

Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллеж, News_IETийн хүний хөгжлийн бодлого, жендэрийн төлөвлөлтийн хүрээнд эрэгтэй багш, ажилтнуудаа хүлээн авч, Монгол цэргийн бахархлын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Сургуулийн хамт олны 40% нь эрэгтэйчүүд ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд эзлэх хувь нэмэгдсээр байна.

Сургуулийн жендэрийн төлөвлөлтийн хүрээнд эрэгтэй багш ажилтныг хөдөлмөр эрхлэх хөгжих таатай орчин нөхцлөөр дэмжин байгууллагын дотоод уур амьсгалыг сайжруулах, хамт олонч сэтгэлгээг нэмэгдүүлэх, нөхөрлөх, ойлголцох боломжийг олгодог цөөн хэдэн тэмдэглэлт өдрүүдийг бид хамт олноороо нэгдэж, нягтарч өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Эх орон дуудахад үргэлж Эр цэрэг нь бэлэн байдаг аавууд, залуучууд, хөвгүүддээ зориулан олон хөгжөөнт тэмцээн, урлагийн мэндчилгээ, чин сэтгэлийн бэлгээр сюрприз барьж, хөгжилтэй, эерэг дулаан, сайхан дурсамжтай цагийг хамтдаа өнгөрүүллээ.

Тугийн намираанд соёмбо нь наадах хөх тэнгэрийн

Төөнөх нар шиг сэтгэл эр хүн таных

Төвшин энхийн төлөө үл зогсох тангарагтай

Туйлын эрхэм зорилго эр цэрэг таных

Туурга тусгаар Монгол эх орон,

Техник технологийн дээд сургуулийнхаа тулах хүч, түших багана, итгэх итгэл, бахархах бахархал нь болсон эрхэм хүндтэй эрчүүд болон @topfans Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль та бүхэндээ орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 103 жил, Монгол цэргийн бахархлын өдрийн мэнд дэвшүүлье

Facebook