ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ

#Хамтран_ажиллах_чиглэлээр_хэлэлцээр хийлээ.

Олон улсын туршлагад суурилсан оновчтой шийдлийг бий болгогч Трансвест ХХК гүйцэтгэх захирал Давид Турнбулл инженерээр ахлуулсан баг Техник Технологийн Дээд Сургууль – IET, News_IET, Техник Технологийн Политехник Коллежийн үйл ажиллагаа болон, сургалтын хөтөлбөр, орчинтой танилцаж хамтран ажиллах чиглэлээр хэлэлцээр хийлээ.

Трансвест ХХК нь уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмжийг нийлүүлэгч мөн угсралт, засвар үйлчилгээний системийг хангагч томоохон аж ахуй нэгжийн хувиар ирээдүйн боловсон хүчин бэлтгэх бодлого, хамтарсан олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаардаг шилдэг компаниудын нэг юм.

Бид хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлтийн судалгаанд үндэслэн улсдаа тэргүүлэх нэн хэрэгцээт хөтөлбөрүүдээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарын хөтөлбөрийг боловсролын бүх түвшинд нээн сайн мэргэжилтэн бэлтгэхэд онцгой анхааран ажиллаж байна.

Хоёр талын эрхэмлэх үнэт зүйл, зорилго чиглэл ижил байгаад талархан хамтын ажиллагаа өргөжин гэдэгт итгэлтэй байгааг хоёр тал онцоллоо.

Дашрамд дурьдахад манай сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөрийн оюутнууд тус байгууллагын PAID APPRENTICESHIP PROGRAM хөтөлбөрт шалгаран тэтгэлэгтэй амжилттай суралцаж байна.

Оновчтой шийдлийг бий болгогч Трансвест ХХК -ний удирдлага, хамт олонд их амжилтыг хүсье.

Бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжих болтугай.

Facebook