БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ ДЭЭД БОЛОВСРОЛЫН УДИРЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ДАРГА Х.ТАМИР ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТАЛААР СУРГАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

#Боловсролын_бодлого_төлөвлөлт, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар сургалт, уулзалт зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Дээд боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир бидний урилгаар “Боловсролын бодлого, төлөвлөлт, хэрэгжүүлж буй арга хэмжээ”-ний талаар сонирхолтой уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ үеэр сургуулийн бодлого, хөгжлийн чиглэл, сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлж буй орчин нөхцөлтэй танилцаж, багш, ажилтан, оюутны төлөөлөлтэй уулзаж санал бодлыг сонслоо.

Х.Тамир доктор хэлэхдээ: ” Улс бодлогоор эх орны хөгжлийг авч явах, аж үйлдвэрийн салбарт ажиллах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэхийн тулд тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийг Шинэ сэргэлтийн бодлого болон мега төслүүд, одоо бүтээн байгуулалт явагдаж буй аж үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр тооцоо судалгаа хийгдсэн.

Тухайлбал, зөвхөн инженер, техникийн мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ ирэх таван жилд 39,000 байна. Гэвч, өнгөрсөн таван жилд инженер техникийн чиглэлээр 14,000 хүн суралцаж төгссөн. Энэ байдлаар цааш үргэлжлэх юм бол ирэх таван жилд дээрх хэмжээний инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх боломж хомс байна гэсэн үг.

Ийм цаг үед аливаа олон сорилт бэрхшээлийг үл тоон мэргэжилтэй ажилтнаас магистрын түвшинд хүртэл эрэлттэй болон тэргүүлэх нэн шаардлагатай чиглэлээр шатлуулан суралцуулах замаар чанартай сайн боловсон хүчин бэлтгэж буй танай байгууллагын удирдлага, багш, хамт олонд гүнээ талархаж байна.” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Бидний хувьд олон эргэлзээтэй байсан асуултын хариуг сонссон үр дүнтэй сайхан уулзалт зохион байгуулагдлаа гэж дүгнэж байна.

Нийгэм, эдийн засаг, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах үнэ цэнтэй иргэн бэлтгэх боловсролын зорилгыг хэрэгжүүлэх бодлого, зохицуулалт агаар ус мэт хэрэгтэй байгаа энэ үед та бүхний гарсан шийдвэр, бодлого онч мэргэн байхын ерөөл дэвшүүлье. Ажлын амжилт хүсье.

Facebook