ЯПОНД ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР ХҮРЭЭГЭЭ ТЭЛСЭЭР

#Японд_дадлагажих_хөтөлбөр_хүрээгээ улам бүр тэлсээр байна.

Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллеж, News_IET оюутнууд Япон улсад мэргэжлээрээ дадлагажин суралцах “Дадлагажигч оюутан” хөтөлбөр 6 дахь жилдээ амжилттай улам бүр хүрээгээ тэлэн хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрт Иргэний ба үйлдвэрийн барилга, Архитектур, Сантехник, инженерийн байгууламжийн, Цахилгаан хангамжийн болон Хүнсний инженерчлэл хөтөлбөрийн 44 оюутныг хамруулаад байгаа бол Өнөөдөр 8 дахь ээлжийн 16 оюутантай дадлагажин суралцах гэрээ шинээр байгууллаа.

Мөн энэ сарын 12-ны өдөр 5 оюутан Япон орныг зориход бэлэн боллоо.

Бидэнтэй 6 жилийн турш түншлэн ажиллаж буй “Глоб” ХK болон шинээр нэмэгдсэн “Накамура Шотен” ХХК удирдлага хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Оюутан залуучууддаа хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрээрэй. Боломжийг алдалгүй атгаарай хэмээн ерөөе.

Facebook