БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН ӨВЛИЙН ТӨГСӨЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

#Бакалаврын_хөтөлбөрийн_өвлийн_төгсөлт зохион байгуулагдлаа.

Техник Технологийн Дээд Сургууль – IETNews_IETийн өвлийн төгсөлтөөр бакалаврын “Барилгын инженер, Автозамын инженер, Гүүрийн инженерчлэл, Сантехникийн инженерчлэл, Ус хангамж ус цэвэрлэгээ” хөтөлбөрөөр төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Энэхүү бакалаврын эчнээ хөтөлбөрийг 2014 оноос 2 дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй, техникийн боловсролын дипломтой ажил хийдэг иргэдэд зориулан нээж байсан бол өнөөдөр 7 дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээ боллоо.

Бид техник технологийн үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд ажил хөдөлмөрийн эрэлт, хэрэгцээ ихтэй тэргүүлэх ач холбогдолтой чиглэлээр инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэдэг шаталсан боловсрол сургалтын байгууллага юм.

Төгсөгчдийн дотроос мэргэжлийн боловсрол сургалтаас элсэн, шатлан суралцсаар инженер болж, мэдлэг туршлагатай, ажлын байр амжилтын эхлэлтэй сургуулиа төгсөж байгаа гоё дурсамж, талархлын үгтэй хүлээн авах бахархмаар, баярламаар сайхан байлаа.

Ерөнхий захирал профессор Ц.Баярмаа төгсөгчдөд хандан “Энэхүү 40 жилийн түүхтэй сургуулиа төгсөж байгаад нь баяр хүргэж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн байж, үргэлжид суралцаж улс их орны бүтээн байгуулалтад манлайлан оролцож сургууль, мэргэжлийн нэр хүндийг өндөрт өргөж ажиллаж амьдраарай” хэмээн захиас үг дайлаа.

Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Эрдмийн зөвлөлийн гишүүд, сургуулийн удирдлага, эрдэмтэн багш нар, төгсөгч, ар гэр, ажил олгогч нартаа эрдмийн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсье.

Төрөлх сургуулийн тань үүд хаалга үргэлж нээлттэй, түүчээлсэн гавъяатай инженерүүдээ хүлээн авахад бэлэн байх болно.

Төгсөгч та бүхний минь

Ажил амьдралын Алтан шар зам дардан байх болтугай.

Facebook