ХӨТӨЛБӨРИЙН ДОТООД ҮНЭЛГЭЭ

#Хөтөлбөрийн_дотоод_үнэлгээг_хийлээ.

#Багш_мэргэжлийн_боловсрол_сургалт магистрын хөтөлбөрийн дотоод үнэлгээг хийж цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлд хөтөлбөрийн баг, GIZ Mongolei төслийн баг, Техник Технологийн Дээд Сургууль – IETийн багийн хамтарсан хэлэлцүүлэг 12-р сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаагаар багууд магистрын хөтөлбөрийн өнөөгийн байдал цаашид хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангаж ажиллах төлөвлөлтийг боловсруулж хэлэлцүүлэг хийлээ.

Өнөөдөр багш, мэргэжлийн боловсрол сургалт магистрын хөтөлбөрөөр 14 ментор, магистр зэрэгтэй багш төгсөж, салбарын хэмжээнд танигдсан, амжилттай хэрэгжиж байгаа нь одоо 1,2-р ангид 50 гаруй магистрант суралцаж байгаагаар дүгнэж болно.

Төслийн зүгээс бидэнд өнөөдрийг хүртэл дэмжиж хамтран ажиллаж байсан бол цаашид бид биеэ дааж тогтвортой, чанартай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм.

Цаашид хөтөлбөрийг өргөжүүлэн хөгжүүлэхэд хөтөлбөрийн агуулгад тодорхой өөрчлөлт хийх, хөгжүүлэх, нэмэлт трак хөтөлбөрийг нэмэгдүүлэх, маркетинг сурталчилгааны олон хувилбарыг бий болгох, олон талын оролцогчдыг татах, хамтран ажиллах, хөтөлбөрийг сонирхогч олон талын оролцогчдыг хамруулсан суралцагч, төгсөгчдийн дүр, зураглал бий болгох, чиглүүлэх хөтөлбөрийг илүү олон талыг оролцуулан зохион байгуулах төлөвлөх,

хөтөлбөрийг магадлан итгэмжлэл хийлгэх, багшлах бүрэлдэхүүнийг өргөжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөлт хийгдэж байна.

Бидний хамтын хүчин чармайлтаар босгосон хөтөлбөрийг цаашид улам чамбайруулан хөгжүүлэх нь сургуулийн зүгээс нэлээн хүчин чармайлт шаардах нь гарцаагүй юм.

Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа бүрийг дэмжиж хамтран ажилласан та нартаа баярлалаа.

БҮТЭЭЛЧ БАГШ, ХӨГЖИЛД ХӨТӨЛНӨ.

Мэргэжлийн болон техникийн боловсролын чанар багшаас эхэлнэ.

Facebook