БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨР АХИЦ ДЭВШИЛД ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

#Барилгын_инженерийн_хөтөлбөрийн ахиц дэвшилд үнэлгээ хийгдлээ.

Техник Технологийн Дээд Сургууль – IET, News_IET ийн БАРИЛГЫН ИНЖЕНЕР хөтөлбөр 2021 онд магадлан итгэмжлэл үнэлгээ баталгаажуулалт хийлгэж 5 жилээр ХӨТӨЛБӨРӨӨ МАГАДЛАН ИТГЭМЖЛҮҮЛСЭН билээ.

Өнөөдөр БМИҮЗ-ийн шинжээчид БАРИЛГЫН ИНЖЕНЕРчлэл хөтөлбөрийн ахиц дэвшилд үнэлгээ хийж ажиллаа.

Бид Барилгын инженерийн хөтөлбөрөөр 1998 оноос тасралтгүй 25 жил сургалтын үйлчилгээг эрхэлж өдгөө 300 гаруй инженерийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлсэн байна.

Манай төгсөгчид бүтээн байгууллалтын салбарт манлайлан ажилладаг бөгөөд нийт төгсөгчдийн 89% мэргэжлийн чиглэлээр ажлын байртай болдог. Төгсөгчдийн дийлэнх хэсэг нь компани баг удирдсан манлайлагчид байгаа нь бидний хувьд бахархалтай байдаг.

Энэхүү хөтөлбөрөөр төгссөн, суралцаж байгаа, суралцахыг зорьсон хүн бүрт баярлалаа. Та нартаа амжилт хүсье.

Чанарын үйл явц тасралтгүй ахиц дэвшилтэй явагдах механизм юм.

Facebook