БАГШ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

#Багш_судлаачдын_эрдэм_шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллежийн багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Энэ удаагийн хуралд тэнхим, нэгжийн 22 илтгэл инженерчлэл, шинэ технологи, боловсрол судлал, мэргэжлийн боловсролын арга зүй технологи, сурган заах арга зүй, багшийн хөгжил гэсэн сонирхолтой сэдвийн хүрээнд хэлэлцүүллээ.

Хурлыг барилга архитектурын тэнхимийн проф, доктор Ч.Дорлигсүрэн, багш, МБС магистрын хөтөлбөрийн зөвлөх дэд проф, доктор Ө.Мөнхтуяа нар удирдлаа.

Илтгэлд тавигдах шалгуур үзүүлэлтээр өндөр оноо авч бусдыгаа манлайлсан багш судлаачдадаа баяр хүргэе. Оролцсон бүх илтгэгч нартаа улам их амжилт хүсье.

Илтгэл бүхэнд сайн үзүүлэлт, шийдэл байсан. Энэ жилийн илтгэлүүд багш, судлаачдын нэгдэл багаар боловсруулж хэлэлцүүлсэн илтгэл их байгаа нь онцлог байлаа.

1-Р байр: Барилга архитектурын тэнхимийн багш Д.Уранчимэг, ШУТИС багш нартай хамтарсан “Бэхжилтийн орчны температураас хамааруулан бетоны бат бэх, нүх сүвийн хэмжээ ба тархалтыг судалсан зарим үр дүн”

2-Р байр: Авто зам материал судлалын тэнхимийн багш нарын хамтарсан (Ч.Хишигтогтох, С.Долгорсүрэн, Оюунсувд) “Авто замын цементбетон хучилтанд хэрэглэх цементийн судалгаа”

3-Р байр: Хэлний сургалтын тэнхимийн багш нарын хамтарсан (О.Хулан, Б.Ундрах, Ш.Үржинханд, Д.Аяжан) “Суралцагчдын оюун ухааны чадамжид суурилсан сургалт”

сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

БАГШ-СУДЛААЧДЫНХАА ЦААШДЫН ЭРДЭМ СУДЛАЛЫН АЖИЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Facebook