БАГШИЙН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

#БагшийнХөгжлийнХөтөлбөрГадаад томилолтоор үргэлжилж байна.

БНХАУ, ӨМӨЗО Хөх хотод DIGITALLY BUILDING A SMART FUTURE, Дижитал барилга, ухаалаг ирээдүй улсын хурал зохион байгуулагдаж байна.

Тус хуралд Техник Технологийн Дээд Сургууль – IET, Техник Технологийн Политехник Коллежийн багш нарын төлөөлөл хамрагдаж, хэлэлцүүлэг өрнүүлж оролцлоо.

Барилгын салбар нь барилга болон байгууламжийн төлөвлөлт ба бүтээн байгуулалтыг бүх талаас нь авч үздэг мэргэжлийн салбар юм. Уг салбарт барилгын техник, архитектур, барилгын эдийн засаг болон барилгын үйл явцтай хамааралтай бүх л сэдвүүд, оролцогчид ба ажлын талбарууд хамаардаг. Иймээс дэлхий дахинаа Барилгын салбарын ирээдүйн чиг хандлагын талаарх саналаа солилцож олон улсын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаагийн хуралд БНХАУ-ын ӨМӨЗО-ны намын удирдах зөвлөлийн төлөөлөл, орон сууц, хот, хөдөөгийн газар, сангийн яамны боловсролын газар, орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн барилгын ногоон хөгжлийн төв манлайлан удирдаж байна.

Барилгын хөгжлийн ирээдүйн чиг хандлага олон улсын туршлага судалж шинэ мэдлэгийг бий болгохоор ажиллаж байгаа багш нартаа амжилт хүсье. Түнш Өвөрмонголын барилгын сургуулийн хамт олонд баярлалаа.

Facebook