ОЮУТАН, БАГШ, АЖИЛТАН, АЖИЛ ОЛГОГЧ ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН АНХААРАЛД

2022-2023 оны хичээлийн жилийн 12,1,2-р саруудад зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөлтийг дараах байдлаар зохион байгуулна.

ТТПК-ийн техник, мэргэжлийн боловсрол, сургалтын шатлал болон ТТДС-ийн дээд боловсрол сургалт (бакалавр, магистр)-ын шатлалд суралцаж буй суралцагч улирлын амралтыг хэсэгчлэн амрах бөгөөд эхний хэсэг 2022.12.29-ны өдрөөс 2023 оны 01-р сарын 09 хүртэл, дараагийн хэсэг 2023 оны 02-р сарын 13-ны өдрөөс 02-р сарын 27-ныг хүртэл хугацаанд байна.

Багш, ажилтан улирлын амралтыг мөн 2 хэсэг хугацаанд эдлэх бөгөөд эхний хэсэг 2022.12.29-ны өдрөөс 2023 оны 01-р сарын 09 хүртэл, дараагийн хэсэг 2023 оны 02-р сарын 20-ны өдрөөс 02-р сарын 27-ныг хүртэл хугацаанд байна.

Диплом, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ гардуулах үйл ажиллагаа 2023 оны 02-р сарын 10-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр хамтран ажиллах ажил олгогч, байгууллагууд хүрэлцэн ирж ажлын байр санал болгох, зуучлах, зөвлөх үйлчилгээ явагдана.

Хичээл дуусах, эхлэх, улирлын шалгалт, төгсөлтийн шалгалт явагдах дэлгэрэнгүй мэдээллээ доорх зураглалаас хараарай.

Оюутан, суралцагчдаа сурах их үйлсэд амжилт ерөөе.

Facebook