ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГИСТРАНТУУД ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

#Олон_улсын_хөтөлбөрийн_магистрантууд_туршлага_солилцлоо.

Германы олон улсын хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) ТСТМБС-ын төслийн дэмжлэгээр багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.

Тус хөтөлбөрөөр суралцагч магистрантууд туршлага солилцох, баг хамт олон болох, бие биеэсээ суралцах, хөтөлбөрийн багш нартай судалгааны сэдэв, чиглэлээ хэлэлцэх, ном, сурах бичиг, гарын авлагын талаар дэлгэрэнгүй танилцах зэрэг үйл ажиллагааг зохион явууллаа.

Хөтөлбөрөөр суралцагч магистрантууд дараах чиглэлээр хөтөлбөрийн зохион байгуулалтыг дүгнэжээ.

Сургалтын хөтөлбөр олон улсын UNIVOC стандартад суурилан боловсруулагдсан нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боломж бий болгосон.

Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулийн профессоруудаар хичээлээ удирдуулж байгаа нь тухайн чиглэлээр сайн туршлагыг олж авдаг.

Сургалтын орчин, нөхцлөөр сайн хангаж, орон зайнаас үл хамааран суралцах анги танхимтай.

Судалгааны ажил заавал бичих, үйлдвэрлэлийн болон багшлах дадлага хийдэг.

Сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй тул төлбөрийн дарамтгүй суралцдаг

Инженер болон багш мэргэжлийн суурьтай магистрантууд суралцдаг нь бие биеэсээ суралцах боломжийг олгодог.

гэх зэргээр давуу талыг тодорхойлж байгаа нь бидний хамтын ажиллагааны үр дүн гэлтэй.

Ирээдүйн мэргэжлийн боловсролын салбарын түүчээлэгч магистрантууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Facebook