УСНЫ САЛБАРЫНХАН ЧУУЛАВ

#УСНЫ_САЛБАРЫНХАН_ЧУУЛАВ.

Өнөөдөр усны салбарынхан чуулж, Техник Технологийн Дээд Сургууль – IET -д “Ус ба боловсрол” сэдэвт онол, практикийн бага хурал болов.

Тус хуралд БХБЯ, БОАЖЯ, ЗГХА УСНЫ Газар МУИС, ШУТИС-БАС, ТТДС, ММСС, УСУГ, BAU MSR GmbH, BAU Bildung International (BBI), Монголын Усны академи ТББ, “Цэнхэр алт ногоон хэрэм” Усны үндэсний ассоциаци, ажил олгогчдын удирдлага төлөөлөл, эрдэмтэн багш, судлаач, инженер, оюутны 70 гаруй төлөөлөл оролцлоо.

БХБЯам НААИнженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Р.БАТЧИМЭГ – “Ус ба тогтвортой хөгжлийн зорилт“ сэдэвт

МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга. Ш.МЯГМАР – “Төрөөс усны талаар баримтлах бодлого” сэдвээр

ХБНГУ-ын bau msr GmbH компанийн захирал Dr. BRANDT- “Ус, эрчим хүчний технологийн төсөл хэрэгжүүлсэн туршлага”

ММСС-ийн төслийн захирал Б.БАТСҮХ – “Улаанбаатар хотын Ундны усны шинэ эх үүсвэр” сэдвээр

ШУТИС –ийн БАС-ийн ХБО-ны Инженерийн салбарын эрхлэгч, доктор /Ph.D/ Ж. ДАВААЦЭРЭН- “Саарал ус –Хэрэглээ” сэдвээр

ХБНГУ-ын Bau Bildung International (BBI) сургуулийн захирал DR. STREHLE – “Германы боловсрол-Мэргэжлийн суурь чадамж, цаашдын хөгжүүлэлт” сэдвээр

ТТДС-ийн тэргүүн дэд захирал Ц.Баярмаа Профессор “Сургуулийн хөгжлийн бодлого” ТТДС-ийн Сантехник, инженерчлэлийн тэнхим. Л.НЭРГҮЙ /Дэд профессор Ц.ДОЛЖМАА /Магистр/- “Усны мэргэжилтэй ажилтан бэлтгэж ирсэн туршлага” сэдвээр илтгэлүүд хэлэлцүүлэгдэв.

Илтгэлүүд “Төрөөс усны талаар баримтлах хууль эрхзүйн бодлого, ундны усны шинэ эх үүсвэр, усны болон боловсролын салбар, бусад салбар дундын уялдааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, Герман улсын боловсрол, сэргээгдэх эрчим хүчний шинэ технологи, хэрэгжүүлсэн туршлага” зэрэг усны салбарт тулгамдаж буй асуудлын хүрээг хамарлаа.

Хурлын үеэр ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамнаас хэрэгжүүлдэг develoPPP.de төслөөр санхүүжигдсэн “Ундны ус цэвэршүүлэх, халдваргүйжүүлэх” лабораторийг IET – Техник Технологийн Дээд сургууль -д хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

Усны салбарын судлаач, мэргэжилтэн, ирээдүйн инженерүүдэд зориулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн ХБНГУ-н Bau msr, BBI гүн талархал илэрхийлье.

Энэхүү үйл ажиллагааг удирдсан доктор, профессор С.Чулуунхуяг, орчуулсан Т.Энхгал, н.Тамир, үйл ажиллагааг зохион байгуулсан сургуулийн хамт олон, төгсөгч Наранбаатар, Л.Нэргүй эрхлэгчтэй багш, оюутнуудад баярлалаа.

Усны хэрэг бүтвэл

Улсын хэрэг бүтнэ. 2022.09.30.

Facebook