Германы мэргэжилтэн ажиллаж байна

Германы ахмад мэргэжилтний албатай 2022-2023 оны хичээлийн жилд сантехник, нарийн боов, цахилгаан электроникийн чиглэлээр ажил мэргэжлийн туршлагатай 3 Герман мэргэжилтнийг богино хугацаанд ажиллуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

Мэргэжилтнүүд холбогдох тэнхим, хөтөлбөрийн багшийг чадавхижуулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, үйлдвэр сургалтын хичээлийг удирдан зохион байгуулах, шинэ технологи нэвтрүүлэх, практик хэрэглээг нэмэгдүүлэх зэргээр үр өгөөжтэй ажиллах юм.

Эхний ээлжийн Герман ахмад мэргэжилтэн сантехник инженерчлэлийн тэнхим, хөтөлбөрийн багтай хамтран ажиллаж байна.

#Авьяас_урчадвар_тэтгэвэрт_гардаггүй.

#Туршлагаа_бусдад_түгээх_нь_их_буян_юм.

Facebook