НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ үргэлжилсээр…

Өнөөдөр ЕБС-н суралцагчид хүрэлцэн ирж, ажил, мэргэжлийн чиг баримжааны зөвлөх үйлчилгээг авч сонирхож буй чиглэлээр сургалтын орчин, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцлаа. Суралцагчдын дийлэнх нь барилга, дэд бүтцийн салбарт эрэлт хэрэгцээтэй цахилгаанчин, автоматжуулалт, программ хангамж, архитектур, засал чимэглэл, автомашин засвар, хүнд машин механизмын мэргэжлүүдийг сонирхож байв.

Тэд -Барилгын зураг, дизайн, төслийн програм хангамжтай танилцах, турших;

Барилгын төрөл бүрийн мэргэжлийн дадлага сургалтын орчин болон оюутнуудын бүтээлтэй танилцах;

Геодезийн багажнуудаас үзүүлэн таниулах болон электрон тахеометр багажаар биет юмсын өндөр тодорхойлох зэрэг бодит үзүүлбэрүүдийг илүү сонирхож байв. Манай сургуулиар зочилсон ЕБС-ийн суралцагчддаа баярлалаа.

#IET+U. Бид өдөр бүр таныг нэмэхдээ баяртай байх болноо.

Facebook