МАТЕМАТИКИЙН УЛСЫН XVIII ОЛИМПИАД

ТТПК-ийн нэрэмжит МАТЕМАТИКИЙН УЛСЫН XVIII ОЛИМПИАДМэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг Математикийн Улсын XVIII олимпиадыг цахим хэлбэрээр зохион байгуулна.- Багш нарын олимпиадад зөвхөн математикийн багш нар оролцоно. /3 хүртэлх багш/- Суралцагчдын олимпиадад мэргэжлийн боловсрол олгох 2,5 жилийн сургалтын 2 дугаар ангийн суралцагчид оролцоно. /5 хүртэлх суралцагч/ХУГАЦАА:- 2021.04.07 – 2021.04.24 өдрүүдэд 9:00 – 17:00 цагийн хооронд тус сургуулийн “Математик компьютерийн ухааны тэнхим”-ийн багш ariunjargal.t@iet.edu.mn /88015798/ хаягаар бүртгэл мэдээллийг баталгаажуулна.- Улсын олимпиадыг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны Даваа гаригт 9:00 цагаас Техник Технологийн Политехник Коллеж хариуцан зохион байгуулна.- Олимпиадын мэдээллийг https://iet.edu.mn/ вэб сайт болон Техник Технологийн Политехник Коллеж facebook хуудаст байршуулна.БҮРТГЭЛ:Олимпиадад оролцогчид мэдүүлгээ 2021 оны 04 дүгээр сарын 24 өдрийн 17:00 цагаас өмнө зохион байгуулах комисст онлайнаар бүртгүүлж оролцох эрхээ авсан байна.Багшийн бүртгэл: https://forms.gle/DbHet1rtFSCw14iS8Суралцагчийн бүртгэл: https://forms.gle/H9BpXzSq4pNqqd5d7ШАГНАЛ УРАМШУУЛАЛ: (Багш, суралцагчид)1-р байр – нэг, Өргөмжлөл, мөнгөн шагнал2-р байр – нэг, Өргөмжлөл, мөнгөн шагнал3-р байр – хоёр, Өргөмжлөл, мөнгөн шагналТусгай байр – хоёр, Өргөмжлөл, мөнгөн шагналУран бодолт – нэг, Батламж, мөнгөн шагналБагийн дүнгээр 1-р байрт орсон сургуульд – Шилжин явах цом, өргөмжлөлХОЛБОО БАРИХ:Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, БГД, 10-р хороолол 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-90, 210526/Зохион байгуулагч: МБСҮМАЗТ-ийн арга зүйч Л.Батхангай – 99105627ТТПК-ийн сургалтын менежер Т.Отгон – 89823968МКТТ-ийн эрхлэгч Н.Отгон-Эрдэнэ – 88072532 АНХААРАХ ЗҮЙЛС:1. Багш, суралцагчид олимпиадын удирдамжийн дагуу өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөж, илгээсэн линкээр 2021 оны 04 сарын 7-оос 04 сарын 24-ны 17:00 цаг хүртэл бүртгүүлэх2. Олимпиад нээлттэй явагдах тул оролцогчид орчноо бүрдүүлэн хувийн бэлтгэл хангаж /интернет, чихэвч, микрофон, техник хэрэгслийн найдвартай байдлыг хангах/ олимпиад эхлэхээс 30 минутын өмнө байраа эзлэн суусан байх3. Олимпиадад оролцох багш, суралцагчид анги танхим болон өрөөнд ганцаараа байрлах, шалгалтын дүрэм журмыг баримтлан, камерыг өөрөө болон шалгалтын материал бүтэн харагдахаар байрлуулж микрофоныг нээлттэй оролцох4. Олимпиадад оролцогч сурагцагч нь e-mail-ээр бүрэн харилцах чадвартай байх5. Техникийн зөвлөгөөн 2021 оны 04 дүгээр сарын 25-ны 14:00 цагаас google meet-р холбогдоно.

Facebook