– Баянгол дүүргийн “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарав.
– ТТДС-ийн дэргэдэх Технологийн ахлах сургуулийг шинээр байгуулж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 2013.12.26-нд авч 2014-2015 оны хичээлийн жилд сургалтыг эхлүүлэв.
– Дээд боловсролын өдрийн ангид “Цахилгаан хангамж”, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлүүдийг шинээр нээв.
– Дээд боловсролд анх удаа эчнээ сургалтыг шинээр эрхлэн “Барилгын инженер”, “Хүрээлэн буй орчны инженер” хөтөлбөрт элсэлт авлаа.
– Барилга угсралтын мужааны техникч мэргэжлийг 2014-2015 оны хичээлийн жилд нээв.
– Олон улсад нэр хүндтэй Форбес сэтгүүлийн Монгол дахь салбарын явуулсан судалгаагаар тус сургууль нийт 85 их дээд сургууль коллежуудаас 10 дугаар байрт, техникийн чиглэлийн сургуулиудаас 2 дугаар байрт тус тус шалгарав.
– Дээд болон мэргэжлийн боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг ханган биелүүлж 2 дахь шатанд “Магадлан итгэмжлэгдсэн”. /БМИҮЗ/
– Санхүүгийн тайланд олон улсын аудитын байгууллага BDO Co., LTD үнэлгээ хийж олон улсын стандартад нийцсэнийг баталгаажуулав.
– “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2015” тэмцээнд тус сургуулийн төгсөгчид гагнуур, мужаан, тогооч 3 мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож мужаан мэргэжлийн Д.Нармандах үндэсний шилдгээр шалгарав.
– Баянгол дүүргийн 2015 оны “Шилдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөр өргөмжлөгдөв.
– Баянгол дүүргээс оны шилдэг шимтгэл төлөгч 50 ажил олгогчоор шалгарав.
– Дээд боловсролд Барилгын инженер хөтөлбөрөөр Магистрын сургалтын тусгай зөвшөөрлийг авч элсэлт авлаа.
– Техникийн боловсролд ТТДС, БНСУ-ын ДУН-И Технологийн дээд сургуультай хамтарсан хос дипломын хөтөлбөрөөр Автомашины механик мэргэжлээр 35 оюутан амжилттай төгслөө
– ТТДС-ийн бүтэц, хувь нийлүүлэгчид өөрчлөгдөж ТТДС-ийн харьяа 3 сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэв. /Техник технологийн дээд сургууль, Техник технологийн политехник коллеж, Монгол Коосэн технологийн коллеж/
– ТТДС нь Монгол улсын Засгийн газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамнаас “ШИЛДЭГ АЖИЛ ОЛГОГЧ” 150 байгууллагын нэгээр шалгарсан.
– Тус сургууль Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүнээр элсэв.
– Тус сургууль Монголын номын сангуудын консорциумын гишүүнээр элсэв.
– Барилгын инженер бакалаврын эчнээ хөтөлбөрийн анхны 39 төгсөгч төгсөв.
– ТТДС-ийн Ахисан түвшний сургалт судалгааны лаборатори “Барилгын материал судлалын лабораторийн нээлт” болов.
– Барилгын мужааны чадамжийн төвийн нээлт болов. /2017.05.31/
– ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2017” амжилттай зохион байгуулав.
– Тус сургуулийн доктор, профессор Э.Намсрай “Монгол улсын гавьяат багш” цол хүртлээ.
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар” тэмцээнд шат дараалан шалгарч улмаар 2017.10 сард АНЭУ-ын Абу Даби хотод зохиогдсон “ДЭЛХИЙН УР ЧАДВАР-2017” тэмцээнд тус сургуулийн төгсөгч Н.Эрдэнэмөнх мужаан мэргэжлээр, Ж.Жанлав-Ойдов гагнуур мэргэжлээр эх орноо төлөөлөн амжилттай оролцож гагнуур мэргэжлээр Ж.Жанлав-Ойдов тусгай байр болон Үндэсний шилдгээр шалгарсан.
– Ж.Жанлав-Ойдов нь Нийслэлийн “2017 оны шилдэг бүтээлч хүүхэд”, Монгол Улсын “2017 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгарч Монгол Улсын Ерөнхий Сайдын цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
– ТТДС нь БНСУ-ын “Бүтээлч хоолны сургууль”-тай хамтарч “Сургалт судалгааны төв” нээв.
– “Барилгын инженер”, “Авто зам, авто замын барилга” хөтөлбөрийн магистрын анхны 32 төгсөгч төгсөв.
– Тус сургуулийн захирал Б.Ганбат БНСУ-ын “Бүтээлч хоолны дээд сургууль”-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ.
– Тус сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэл эчнээ хөтөлбөрийн анхны 17 инженер төгсөв.
– Барилга, замын материалын ахисан түвшний сургалт, судалгааны лабораторийг Монгол улсын стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2007” дагуу 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлэв.
– ЕБС-ийн суралцагчдын дунд Техник Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит анхдугаар “Гүүр” олимпиадыг санаачлан зохион байгуулав.
– Монгол ур чадвар 2018 уралдаанд “Мужаан” мэргэжлээр 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдах “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд оролцохоор шалгарсан. /МУЖААН 1-р байр А.Алтансүх, 2-р байр Н.Батбуян/
“Автомашины механикч”, “Гагнуурчин” мэргэжлээр ОХУ-ын Буриад улсын Ойн аж үйлдвэрийн коллежтой хамтарсан олон улсын “Ур чадварын уралдаан-2018”-ыг 5 дахь жилдээ зохион байгуулав.
– Харьяа сургууль Техник технологийн политехник коллеж Ази, Номхон далайн бүсийн орнуудын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллагуудын магадлан итгэмжлэл батламжлалын комисс /APACC/-ийн “АЛТАН ӨРГӨМЖЛӨЛ”-ийн зэрэглэлд Монгол улсаас анх удаа ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН.
– ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд мужааны төрөлд Н.Батбуян Монгол улсаа төлөөлөн оролцсон.
– “Дижитал багш” үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд “Гэрлэн самбар технологи”-ийг туршин хэрэгжүүлж эхлэв.
– Барилга, замын материал судлалын лаборатори нь MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангаж хоёр дахь удаагаа итгэмжлүүлсэн. /2020-2024 он/
– APACC-ийн магадлан итгэмжлэлийн өргөмжлөл сунгасан.
– Дээд боловсролын сургалтад CDIO хөтөлбөрт тулгуурласан сургалтын үйл ажиллагааг зохицуулах 12 стандартыг өөрийн сургуулийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлсэн үр дүнгээр 2020 онд “CDIO гишүүн сургууль” болсон.
– Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан “Монгол ур чадвар-2020” тэмцээн үндэсний хэмжээнд 7 төрлөөр зохион байгуулагдсанаас ТТПК нь 5 төрлөөр оролцож мужаан, тогооч, гагнуур 3 төрөлд тэргүүн байрт шалгарсан.
01 сараас Эрдэм шинжилгээ, судалгаа, Туршилт боловсруулалт, бүтээгдэхүүн бий болгох зорилгоор “Инновацийн төв” байгуулагдсан.
– “Тогтвортой хөгжилд хөтлөх дээд боловсрол“ CDIO 2020 Азийн бүсийн хурлыг ТТДС хамтран зохион байгуулав.
– ТТДС-ийн нэрэмжит “Гоймон гүүр” улсын олимпиадыг цахимаар зохион байгуулсан.
– Covid-19 цар тахлын улмаас улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжиж хичээл сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт бүрэн шилжсэн.
– “Барилгын инженер” хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийгдлээ.
МКТК-ийн төгсөгчдийн 38% нь Япон улсад ажиллаж байна.
– ТТДС, харьяа коллежийн стратеги төлөвлөгөө /2021-2022/-г боловсруулж хэрэгжүүлж эхлэв.
– Барилгын мужааны чадамжийн төвийг өртгөтгөж, нээлт болов.
– Олон улсын донор байгууллагуудын дэмжлэгээр 20 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж 927,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татав.
– Е01141101, багш, мэргэжлийн боловсрол, сургалтын МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙГ ГОУХАН-ийн санхүүжилтээр ХНХЯ, БШУЯ-ны дэмжлэгтэйгээр дэд төслийг хэрэгжүүлж эхэллээ.
– “МОНГОЛ УР ЧАДВАР” -2021 ур чадварын түвшин тогтоох үнэлгээгээр 2022 оны 10 дугаар сард Хятад улсын Шанхай хотод зохион байгуулагдах “ДЭЛХИЙН УР ЧАДВАР”-2022 тэмцээнд сантехникч мэргэжлээр суралцагч ГАНХУЯГ овогтой АДЪЯАДОРЖ тодорлоо.
– Олон улсын стандартын шаардлага хангасан 30*55 м2 хэмжээтэй “МИНИ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ”-г ашиглалтад оруулав.
– “Хүрээлэн буй орчны инженер”, “Цахилгааны инженер”, “Компьютерын ухаан”-ы бакалаврын хөтөлбөрүүдийг нээж сургалт эрхлэх зөвшөөрөл авлаа.
– Техник технологийн дээд сургуулийн “Барилгын инженер” бакалаврын хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардаж авлаа.
– БГД-ээс “Залуучуудад ээлтэй байгууллага”-аар шалгарсан.