НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Сургуулийн зүгээс суралцагчдын эрх ашгийг хамгаалах, хөгжил төлөвшил, оролцоог хангах олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээс гадна гэр-сургууль-гэр маршрутын аюулгүй байдал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарал хандуулан ажилладаг бөгөөд хичээлийн жилд 1 удаа судалгаа аван, судалгаанаас гарсан үр дүнд үндэслэн зарим ажлуудыг сайжруулан шинэчилж ирсэн. Тухайлбал:
ОЮУТНЫ ҮНЭМЛЭХ
Оюутны цахим үнэмлэх захиалахад 3x4 хэмжээтэй 413*531 нягтралтай (pixel) зургийг файлаар өгөх шаардлагатай. Шинэ элсэгчдэд тушаалыг үндэслэн ОХХ-ээс олгоно.. Оюутны үнэмлэх нь ТТДС, ТТПК-ийн оюутан мөн эсэхийг батлах үндсэн бичиг баримт мөн.
ОЮУТНЫ ЦАХИМ ҮНЭМЛЭХИЙГ АШИГЛАХ БОЛОМЖУУД
ОЮУТНЫ АВТОБУСНЫ КАРТ
УБ СМАРТ КАРТ компанийн мэдээлэл:
Оюутны автобусны картыг бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн 1-ээс 4-р курсэд суралцаж буй бүх оюутан ямар нэгэн хязгаарлалтгүйгээр захиалах боломжтой бөгөөд оюутны картаа авсан тохиолдолд сургуулиа төгсөх хүртлээ ажлын өдрүүдэд сар бүр 44 удаа нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих боломжтой болох юм.
Оюутны автобусны картыг хэрхэн захиалах тухай: E-Mongolia гар утасны аппликэйшн болон www.e-mongolia.mn порталаар нэвтэрч “Оюутны автобусны карт захиалах” үйлчилгээг сонгон картаа захиална.
a. Захиалах үед оюутны мэдээлэл бүртгэгдээгүй тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан мэдээллээ оруулсны дараа захиалгаа дахин хийнэ.
b. Харин таны мэдээлэл зөрүүтэй байна гэсэн тохиолдолд сургуулийнхаа сургалтын албанд хандан “Оюутны мэдээллийн сан”-д оруулсан мэдээллээ устгуулан дахин шинээр оруулсны дараа оюутны картаа дахин захиалах боломжтой болох юм.
Оюутны картаа www.e-mongolia.mn порталаар нэвтэрч амжилттай захиалсны дараа карт нь танай сургуулийн оюутны холбоо болон сургалтын албан дээр 3 хоногийн дотор хүргэгдэх тул сургуулийн оюутны холбоо болон сургалтын албанаасаа авна.
Автобусны хөнгөлөлттэй картыг өмнө нь авч байсан буюу картаа хаяж гээгдүүлсэн тохиолдолд картаа дахин захиалахдаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан дахин авах боломжтой.
Өмнөх жилүүдэд оюутны карт авсан оюутнууд картын зорчилтын эрх нь 22 байгаа тохиолдолд Umoney карт борлуулах, цэнэглэх гэрээт цэгүүдэд очиж оюутны картын зорчилтын эрхээ 44 болгон идэвхжүүлэн ашиглах юм.
Оюутны автобусны картаа захиалаад авч чадаагүй удсан, авсан картаараа нийтийн тээврээр зорчиход асуудал гарсан тохиолдолд 70151289 дугаарт хандан шалгуулах боломжтой болно.
Улаанбаатар смарт карт ХХК
ОЮУТЫН ЦЭРЭГ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Оюутан цэрэг хөтөлбөрийн холбогдох дүрэм журмыг /Энд дарж/ дэлгэрүүлж үзнэ үү.
Бүртгүүлэхэд тавигдах шаардлага:
Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдах хугацаа:
Жил бүрийн 3-р сарын 1-ээс 3-р сарын 20-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлдэг.
Бүрдүүлэх бичиг баримт:
Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба хөтөлбөрт хамрагдах оюутны бүртгэл мэдээллийг холбогдох материал болон хавсралтын хамт Оюутны хөгжил, үйлчилгээний албанд 3-р сарын 20-ны дотор ирүүлдэг.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны холбогдох бичиг баримт болон албан бичиг хавсралтын хамт дүүргийн Цэргийн штабд хүргүүлдэг.
Дүүргийн цэргийн штаб оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутнуудын материалыг шалгаж БХЯ-нд хөтөлбөрт хамрагдах оюутны нэрсийг явуулдаг.
Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хугацаа:
Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 өдрийг хүртэл Бямба, ням гарагуудад 10-15 цагт ордог бөгөөд 6-р сарын 10-ны дотор Цэргийн штабын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж үзлэгт тэнцсэн оюутан 6-р сарын 15-аас 8-р сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн тусгай бэлтгэлд хамрагдаж тангараг өргөснөөр оюутан цэргийн албыг хаасанд тооцдог.
ТТДС -ИЙН КАМПУС ДОТОРХ ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭ