ТТПК-ийн дэргэдэх Хөдөлмөрийн биржээс хөдөлмөрийн харилцааны талаар нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Харилцааны көүч, лектор Э.Тунгалаг хүрэлцэн ирж, “Залууст 1000 project” сэдвээр айдсаа даван туулах, амжилттай ярих урлаг, илтгэх урлагийн үндсэн чадваруудын талаар сургалт, ИЙЗИ ОНЛАЙН ЭДҮКЕЙШН төвийн захирал, сургагч багш, хуулийн ухааны магистр Наранцогт “Хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбоотой хууль, эрхзүйн сургалт”-г ТТДС, ТТПК-ийн нийт 180 гаруй оюутан, суралцагчдад амжилттай зохион байгууллаа. Мөн Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс Хөдөлмөр зуучлалын мэргэжилтэн Д. Энхзул, Б. Пүрэвсүрэн нар зуны амралт, хичээлийн бус цагаар, өвлийн амралт гэх мэт хугацаанд ажил хийх хүсэл сонирхолтой оюутнуудад зориулан 14 байгууллагын 895 ЦАГИЙН АЖЛЫН БАЙР, 30 аж ахуй нэгж байгууллагын 600 орчим БАЙНГЫН АЖЛЫН БАЙРНЫ нээлттэй зарын танилцуулгатай ирж, оюутан залуучуудыг цагийн ажлын байранд бүртгэн, зөвлөгөө мэдээлэл өглөө.
Хөдөлмөрийн харилцаанд тохиолддог хууль эрх зүйн мэдлэггүй байх, ажил олгогчтой тохиролцож ойлголцож чадахгүй байх, албан ёсны гэрээ байгуулахгүй хувиараа гэрээ байгуулж ажиллаад цалингаа авч чадахгүй байх, өөрийн хийх ёсгүй ажлуудыг давхар хийх гэх зэрэг хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит кейс дээр тулгуурлан ойлгуулж, харилцан ярилцаж, хэлэлцүүлэг маягаар асуудал шийдэх арга замуудын талаар үнэтэй зөвлөгөө өгсөн лекторууд, хамтран ажиллагч, нийгмийн түншлэгч нартаа талархлаа.