Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Оюутны зөвлөлийн дэргэдэх клуб

ТТДС -ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ КЛУБҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА

1. "МӨРӨӨДӨЛ" ЭКО КЛУБ

Тус клуб нь манай сургууль дээр жил бүр тогтмол үйл ажиллагаатай байж ирсэн ууган клубүүдийн нэг бөгөөд байгаль орчноо хайрлан хамгаалах, хүн төрөлхтөний мөнхийн хүсэл болох эрүүл, аюулгүй амьдрах орчноо бид өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Чи энэ клубт элссэнээр явган аялал, флашмоб бүжиг, спорт, эрүүл мэндийн төлөвлөгөөт ажлууд болон нийтэд тустай олон талт үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулах, манлайлах авъяас чадвар, бие бялдраа хөгжүүлэх болно. Клубын тэргүүн Б.Жавхлан /ТО-2В/ - 90510512

2. "ЭНХИЙН ЦУУРАЙ" ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧДЫН КЛУБ

Тус клуб нь манай сургууль дээр 2023-2024 оны хичээлийн жилд шинээр байгуулагдаж байгаа бөгөөд МУЗН-ийн залуучууд болон өсвөрийн улаан загалмайчдын дунд хэрэгждэг анхны тусламж, ДОХ-ын эсрэг, цусны донорын, хөгжлийн гэх мэт олон хөтөлбөрүүдэд хамрагдах, өөрсдөө сургууль дээрээ зохион байгуулах үйл ажиллагаа явуулна. Чи энэ клубт элссэнээр өөртөө болон бусдад яаралтай үед анхны тусламж үзүүлэх, ДОХ бэлгийн замын халдвараас сэргийлэх мэдлэгтэй болох, өөрийгөө илэрхийлэх, зохион байгуулах, манлайлах ур чадвараа хөгжүүлэх болно. Клубын тэргүүн М.Маралмаа /ТО-2В/ - 89295131

3. "АРГА БИЛИГ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ КЛУБ

Тус клуб нь ИДС бүр дээр ажилладаг ЭШ-ний клубүүдтэй ижил төрлийн үйл ажиллагаатай бөгөөд оюутны эрдэм шинжилгээний хурал, мэтгэлцээний тэмцээн, танин мэдэхүйн чиглэлийн бүхий л төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаатай юм. Чи энэ клубт элссэнээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өөрийгөө зөв илэрхийлэх, мэтгэлцэх, санаагаа батлах, хамгаалах, бусдыг өөртөө татах, илтгэх ур чадвараа хөгжүүлэх болно. Клубын тэгргүүн Б.Бүжин /ТО-2А/ - 91625762

4. "БҮТЭЭГЧ МОНГОЛ" АМЧБО КЛУБ

Тус клуб нь манай сургуулийн ууган клубүүдийн нэг бөгөөд инженер, техник, технологийн өргөн хүрээний мэдээлэл олж авах, ажил мэргэжлийнхээ талаар илүү гүнзгий ойлголт мэдлэг, шинэ мэдээлэл хуримтлуулахад суралцагчдад туслах зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс энэ клубт шинээр элсэж байгаа дүү нартаа ажил мэргэжлээ ойлгоход нь, туршлага хуримтлуулахад нь туслах хүсэл сонирхолтой Техникч, Инженерийн ангийн дээд курсын оюутнууд элсэх нь тун тохиромжтой. Чи энэ клубт элссэнээр ажил мэргэлийнхээ талаар илүү сайн мэдлэг хуримтлуулж, бусдад түгээн дэлгэрүүлж, мэргэжил бүхэн сайхан гэдгийг олон нийтэд таниулахад хувь нэмрээ оруулах болно. Клубын тэргүүн, ОЗ-н дэд дарга Ц.Батчулуун /БИ-4-р курс/ - 88129827

5. "ШОНХОР" ӨСВӨРИЙН ХУУЛЬ САХИУЛАХ КЛУБ

Тус клуб нь сургуулийн кампус дотор Монгол улсын зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон бусад холбогдох конвенц, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт хүчирхийлэл, архи тамхи мансууруулах бодис хэрэглэх, шивээс хийх, дугуй, мопед, скүүтер унах зэрэг бусад хууль зөрчлсөн аливаа үйлдлийг мэдээлэх, хянах, арга хэмжээ авах, холбогдох албан тушаалтан, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, эргүүл хийх үүрэгтэй ажиллана. Тогтмол цуглаан, бэлтгэл сургалттай байна. Клубыг ЕСУТ-ийн багш М.Отгонбаяр удирдана. Утас-86961107

6. "SPADE" МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН КЛУБ

Тус клуб нь мэдээллийн технологи, хэвлэл график, дүрс бичлэг, контент сонирхдог, энэ чиглэлд хөгжих сонирхолтой оюутан, сурацагчдад нээлттэй бөгөөд сургуулийн зорилго, зорилт, тухайн хичээлийн жилийн онцлогт нийцүүлэн төлөвлөгөөт контентуудыг бэлтгэн олон нийтэд мэдээлэл түгээх, сургууль сурталчлах ажилд хувь нэмрээ оруулах болно. Клубын тэргүүн О.Гүег /МТ-2Б анги/ - 94255908

ТТДС-ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ САЙН ДУРЫН КЛУБТ ЭЛСЭХ ГИШҮҮНИЙ БҮРТГЭЛ

 

  1. Овог: __________________________________
  2. Нэр: ___________________________________               
  3. Регистрийн №: __________________________
  4. Суралцдаг анги: _________________________
  5. Гишүүн болохыг хүсэж байгаа клуб:
  1. “Мөрөөдөл” Эко клуб
  2. “Энхийн цуурай” Өсвөрийн улаан загалмайчдын клуб
  3. “Арга билиг” Эрдэм шинжилгээний клуб
  4. “Бүтээгч Монгол” АМЧБО клуб
  5. “Шонхор” Өсвөрийн хууль сахиулах клуб
  6. Spade” Мэдээллийн технологийн клуб
  1. Сонирхол, хобби, хийх дуртай зүйл:  ____________________________________________________

_____________________________________________________________________________________

  1. Өдрийн аль цагт илүү зав чөлөөтэй байдаг вэ?
  1. Өглөөний 08:00 – 12:00 хүртэл
  2. Өдрийн 12:00 – 16:00 хүртэл
  3. Оройн 16:00 – 20:00 хүртэл
  1. Оюутны зөвлөлийн идэвхтэн гишүүний хувьд оюутны хөгжлийг дэмжих, олон нийтийн төлөвлөгөөт үйл ажиллагаанд сайн дураар оролцохыг зөвшөөрч байна уу?
  1. Тийм
  2. Үгүй 
  1. Бусадтай эелдэг, нийтэч харилцаж, өөрийгөө илэрхийлэх чадвараа дүгнэнэ үү.
  1. Маш сайн
  2. Сайн
  3. Дундаж
  4. Тааруухан
  5. Маш муу
  1. Өөрийн хүсэл, мөрөөдөл зорилгын талаар хуваалцаач.

 

 

Холбоо барих утас:  ..........................................

 

/Энэхүү бүртгэлийн маягтаар ОЗ-ийн гишүүн та өөрийн сонгосон клубийн байнгын үйл ажиллагааг дэмжиж, идэвхтэй оролцох, үе тангийн дээрэлхэлтийг таслан зогсоох, манлайлагч байх үүрэг хүлээхийг анхаарна уу/ Баярлалаа ... 

 

Амжилт хүсье.