Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Багшийн хөгжил, цахим сургалтын төв

Тус төв нь 2012 оноос 23 дахь жилдээ ажлын байран дээр хүний нөөцийн тасралтгүй хөгжихөд анхааран сурган заах арга зүй, хувь хүний хөгжил, ICT ур чадварыг хөгжүүлэх зэрэг чиглэлүүдээр тогтмол  үйл ажиллагаа, сургалтуудыг явуулж байна.

Мөн гадаад дотоодын байгууллага компаниудтай хамтран төсөл хөтөлбөр гүйцэтгэх, сургалтын цахим контент, мультимедиа ажлуудыг хийхээс гадна цахим сургалтын анхан, дунд, ахисан түвшний сургалт зэрэг төлбөртэй үйл ажиллагаа гүйцэтгэдэг.

Энэ хугацаанд  Шведийн байгаль хамгаалах агентлаг, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, GIZ, Australian AID, KOICA, Камбож улсын хөдөө аж ахуйн яам зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр гүйцэтгэсэн туршлагатай юм.

Төвийн дэргэд:

  • Дуу бичлэгийн студи
  • Дүрс бичлэг болон фото зургийн студи
  • Сургалтын өрөө гэсэн хэсгүүдтэй ба ухаалаг самбар, LED зурагт, өндөр хүчин чадлын компьютер зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулагдсан.

БХЦСТ-ийн эрхлэгчээр үндэсний сургагч багш А.Баатар, арга зүйчээр тэргүүлэх багш Б.Эрдэнэбилэг нар ажиллаж байна.