Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Биеийн тамир спортын төв

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Биеийн тамир спортын төв нь анх Ерөнхий эрдмийн тэнхимд харьялагдаж байгаад 2014 оноос эхлэн Хүмүүнлэгийн ухааны тэнхим, 2022 оноос Биеийн тамир спортын төв, 2024 оны 2-р улирлаас эхлэн Хэлний сургалтын төвийн харьяанд хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд  2024-2025 оны  хичээлийн жилээс “Биеийн тамир спортын төв” болон бие даан хичээл сургалтын үйл ажиллагаа,  секц дугуйлан хичээллүүлж байна.

Биеийн тамир спортын төвийн зорилго

Бие бялдрын хөгжлийг, нас зүйн онцлогт тохируулан хөгжүүлэх, чийрэгжүүлэх, хөдөлгөөний чадвар дадал олгох, зан төлөв, ёс суртахуун, амьдралын болон ажил мэргэжлийн ачаалалыг даахуйц эрүүл чийрэг бие бялдартай өөрийгөө хөгжүүлэх, өвчин эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах, уламжлал соёлоо дээдэлдэг, эрүүл амьдралын хэв маягтай, бие даан бүтээлчээр суралцах чадвартай иргэн болж төлөвшинө. 

Багшлах бүрэлдэхүүн

Биеийн тамир спортын төв нь одоогоор Магистр 2, бакалавр 4 багштайгаар хичээл сургалтаа явуулж байна. Биеийн тамирын багш нар нь сагсан бөмбөг, гар бөмбөг, рагби, хөл бөмбөг гэсэн төрлөөр секц хичээллүүлж байна.

  • Д.Цэрэндулам Биеийн тамир спортын төвийн эрхлэгч, Боловсролын тэргүүний ажилтан, Магистр, Сагсан бөмбөгийн спортын Дэд мастер  
  • Н.Отгонбаяр Боловсролын тэргүүний ажилтан, Магистр, Волейболын спортын мастер, Рагби ОУХМ
  • С.Буянтогтох Бакалавр, Волейболын 1-р зэрэгтэй
  • Д.Цэвээндулам Бакалавр, Волейболын 1-р зэрэг, Сагсан бөмбөгийн спортын мастер
  • Ш.Тэмүүлэн Бакалавр
  • Э.Оюунчимэг бакалавр, волейболын  спортын дэд мастер

БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ТАНИЛЦУУЛГА

Д.ЦЭРЭНДУЛАМ: 2000 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Сагсан бөмбөгийн спортын дэд мастер, Магистр

БОЛОВСРОЛ:

  • 1996 онд Төв аймаг 2-р 10 жил
  • 2000 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль бакалавар
  • 2004 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль магистр

ТУРШЛАГА:

  • 2001-2003 онд Нийслэлийн ЕБС 2-р сургуульд биеийн тамирын багш
  • 2004 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль багш, спорт тоглоомын дасгалжуулагч
  • 2005 оноос одоог хүртэл ТТПК-д Биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Н. ОТГОНБАЯР: 2010 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Волейболын спортын мастер, Рагби ОУХМ,  магистр

БОЛОВСРОЛ:

  • 2006 онд Төв аймаг Батсүмбэр сумын 10 жил
  • 2010 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль бакалавар
  • 2012 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль магистр

ТУРШЛАГА:

  • 2010 оноос одоог хүртэл ТТПК-д Биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Д.ЦЭВЭЭНДУЛАМ: 2024 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш, мэргэжлээр төгссөн. Сагсан бөмбөгийн спортын мастер, Волейболын 1-р зэрэг

БОЛОВСРОЛ:

  • 2020 онд Солонго SF
  • 2024 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль бакалавар

ТУРШЛАГА:

  • 2023 оноос одоог хүртэл ТТПК-д Биеийн тамирын багшаар ажиллаж байна.

С. БУЯНТОГТОХ: 2024 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн. Волейболын спортын 1-р зэрэгтэй

БОЛОВСРОЛ:

  • 2020 онд БГД-ий ЕБС 47-р сургуулийг төгссөн.
  • 2024 онд Үндэсний биеийн тамирын дээд сургууль бакалавар

ТУРШЛАГА:

  • 2023 онд Монгол Коосэн ТК-д Биеийн тамирын багш
  • 2024 оноос ТТПК-д Биеийн тамирын багшаар ажиллаж байна.

Манай амжилтаас

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, оюутан суралцагч нарын дунд зохион байгуулдаг спортын уралдаан тэмцээнд тогтмол амжилт үзүүлж ирсэн.

Спортын Дэд мастер Д. ЦЭРЭНДУЛАМ ахлагчтай эмэгтэй багийн Амжилтаас дурдвал:

  • 2005 онд Монгол-Солонгосын коллежийн нэрэмжит Мэргэжлийн сургуулиудын суралцагчдын дунд зохиогдсон СБАШ-нд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай баг 2-р байр, багаараа 3-р байр
  • Мэргэжлийн сургуулиудын багш нарын СБАШ тэмцээнд хүрэл медаль
  • 2006 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан Үйлдвэрлэл Урлалын Сургуулийн нэрэмжит МС-иудын СБАШ тэмцээнд 3-р байр хүрэл медаль
  • 2008 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан Хүнсний Технологийн Коллежийн нэрэмжит СБАШ тэмцээнд 3-р байр хүрэл медаль
  • Монголын Архитектурын клубээс жил бүр зохиогддог “ХАВРЫН ТЭРГҮҮН” СБАШТ-нд Д.Цэрэндулам багшийн дасгалжуулсан баг 1-р байр, алтан медаль
  • 2008 онд Монгол-Солонгосын коллежийн нэрэмжит Мэргэжлийн сургуулиудын суралцагчдын дунд зохиогдсон СБАШ-нд Д.Цэрэндулам дасгалжуулагчтай эмэгтэй баг 1-р байр, эрэгтэй баг 2-р байр, багаараа ЦОМ-ын эзэд болж “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”-аар шагнагдаж байсан.
  • 2009 онд Монголын Архитектурын клубээс жил бүр зохиогддог “ХАВРЫН ТЭРГҮҮН” СБАШТ-нд Д.Цэрэндулам багшийн дасгажуулсан эрэгтэй, эмэгтэй баг тус тус 1-р байр, алтан медаль
  • 2009 онд Барилгын Коллеж байгуулагдсаны 55-н жилийн ойн нэрэмжит Мэргэжлийн сургуулиудын суралцагчдын Сагсан бөмбөгийн ОУ-ын тэмцээнд Д.Цэрэндулам багшийн дасгалжуулсан эмэгтэй баг 2-р байр
  • 2010 онд Барилгын коллежийн багш Волейболын Спортын мастер Ч.Нямаа багшийн нэрэмжит Волейболын АШТ-нд П.Цэрэндумаа дасгалжуулагчтай эмэгтэй баг 3-р байр, хүрэл медаль 
  • 2011 онд Монголын багш нарын баярын өдрийг тохиолдуулан МС-иудын дунд уламжлал болгон зохиогддог ТТК-ийн нэрэмжит волейболын тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  • 2011 онд БГД-ийн Их дээд сургуулиудын ЦОМ-ын аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг 3-р байр
  • 2011 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн нэрэмжит БГД-ийн албан байгууллагуудын сагсан бөмбөгийн тэмцээнд 4-р байр БТ-ын багш Ц.Оюунундрах “ШИЛДЭГ ХАМГААЛАГЧ”-аар шалгарч байсан
  • 2012 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан БТК-ийн нэрэмжит МС-иудын СБАШ тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  • 2012 онд Дархан хотноо болсон Мэргэжлийн сургуулиудын Улсын анхдугаар наадамд Сагсан бөмбөгийн төрлөөр Д.Цэрэндулам багшийн дасгалжуулсан сурагчдын эмэгтэй баг 2-р байр
  • 2013 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан Хүнсний ТК-ийн нэрэмжит МС-иудын волейболын тэмцээнд 2-р байр мөнгөн медаль
  • 2014 онд Үйлдвэрлэл Урлалын Сургуулийн нэрэмжит МС-иудын волейболын тэмцээнд 3-р байр хүрэл медаль
  • 2022 онд УБТЗ-ын Политехникийн коллежийн 15 жилийн ойн нэрэмжит Спортын 4 төрөлт тэмцээний Сагсан бөмбөгийн төрөлд 3-р байр хүрэл медаль
  • Дорнод-100 УЛСЫН АВАРГА шалгаруулах “Спортын их наадам”-ын 3*3 сагсан бөмбөгийн төрөлд 1-р байр алтан медаль
  • 2024 онд Нийслэлийн Мэргэжлийн боловсролын салбарын байгууллагын багш ажилчдын Волейболын АШТ-нд 2-р байр мөнгөн медаль

Спортын Мастер Н. ОТГОНБАЯР ахлагчтай эрэгтэй багийн Амжилтаас дурдвал:

  • 2010 онд БГД-ийн аварга шалгаруулах Волейболын тэмцээнд эрэгтэй баг 3-р байр хүрэл медаль
  • 2011 онд Мэргэжлийн сургуулиудын багш нарын дунд зохиогддог Волейболын тэмцээнд эрэгтэй баг 2-р байр мөнгөн медаль
  • 2012 онд Монголын Ард түмний 13-р спартикад зээрэнцэг шидэлтийн тэмцээнд Н.Отгонбаяр 1-р байр, түүний дасгалжуулсан суралцагчдын баг 6-р байр
  • 2012 онд Дархан хотноо болсон Мэргэжлийн сургуулиудын Улсын анхдугаар наадамд Волейболын төрлөөр Н.Отгонбаяр багшийн дасгалжуулсан эрэгтэй баг 2-р байр, мөнгөн медаль
  • 2013 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан Хүнсний ПТК-ийн нэрэмжит МС-иудын багш нарын Волейболын тэмцээнд эрэгтэй баг 1-р байр алтан медаль
  • 2014 онд Монголын багш нарын баярыг тохиолдуулан Барилгын коллежийн нэрэмжит МС-иудын багш нарын Волейболын тэмцээнд эрэгтэй баг 1-р байр алтан медаль
  • 2014 онд Монгол-Солонгосын Коллежийн нэрэмжит МС-иудын багш нарын Улсын аварга шалгаруулах Волейболын тэмцээнд эрэгтэй баг 1-р байр алтан медаль
  • 2022 онд БГД-ийн Залуу багш нарын Волейболын АШТ-нд эрэгтэй баг 3-р байр
  • 2023 онд Налайх Политехник Коллежийн нэрэмжит МС-иудын багш нарын 3*3 Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг 1-р байр алтан медаль
  • 2023 онд Техник Технологийн Политехник Коллежийн нэрэмжит МС-иудын багш нарын Сагс, волеболын АШТ-нд эрэгтэй баг төрөл тус бүр дээр 1-р байр алтан медаль
  • 2024 онд Техник Технологийн Политехник Коллежийн нэрэмжит МС-иудын багш нарын Волеболын АШТ-нд эрэгтэй баг 1-р байр алтан медаль зэрэг амжилтуудыг үзүүлж байсан.