ТЭНХИМ, ТӨВИЙН ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛТ ҮЙЛ ЯВДАЛ, ОН ЦАГ
АЛСЫН ХАРАА
ТТПК-ийн Чадамжийн төвийн алсын хараа нь “Монгол улсын хэмжээний мужааны нарийн мэргэшлийн ур чадварын төв” байхад оршино.
Тус төв нь “Мужааны мэргэшлийн ур чадвар олгох, мэргэшил дээшлүүлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, түншлэлд суурилсан тогтолцоог тасралтгүй хөгжүүлэх” үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Энэхүү алсын харааны хүрээнд түншлэлд суурилсан зарчимтай, одоо болон ирээдүйн мужааны ажил, мэргэжилд шаардлагатай багц ур чадвар, инновацийг тогтвортой хөгжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн чадварлаг, мэргэшсэн ажиллах хүчнийг бэлтгэх эрхэм зорилготой чадамжийн төв байх юм.
СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД
Бид зорьж буй алсын хараа, эрхэм зорилгодоо хүрэхийн тулд дараах стратегийн чиглэлийг тэргүүлэх ач холбогдолтой хэмээн тодорхойлж байна. Үүнд:
ҮНЭТ ЗҮЙЛС
ЧАДАМЖИЙН ТӨВИЙН МЕНЕЖМЕНТ
Өөрчлөгдөж буй өнөөгийн нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээл ба мэргэжлийн боловсрол сургалтын хоорондын шүтэлцээг хангах зорилгоор одоо болон ирээдүйд шаардлагатай ур чадварын хэрэгцээг зөв тодорхойлж, дэвшилтэт технологийг сургалтанд бүрэн нэвтрүүлэх, өндөр ур чадвартай багш, ажилтан бэлтгэхэд онцгой анхаарч, орон нутаг, бүсийн хэрэгцээ шаардлагыг бүрэн харгалзан үзэж сургууль дундын чадамжийн төв байна.
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Магистр-1, Бакалавр-1, Дипломын-4 боловсролтой мужааны мэргэжлийн 3 багш, Зураг зүйн 1 багш, монгол дарханы 2 багш ажиллаж байна.
Б.Амарбаясгалан МЧТөвийн эрхлэгч бакалвр
Г.Энхцэцэг Зурагзүйн багш Магистр
Д.Давааням Мужааны багш
О.Даваажаргал Мужааны багш
Д.Баатарчулуун Монгол дарханы багш
М.Өлзийхутаг Монгол дарханы багш
ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨТӨЛБӨР
073208 индекс БАРИЛГА БҮТЭЭЦ УГСРАЛТ мэргэжлийн чиглэлээр Барилгын мужаан-3 жил, Барилгын мужаан-1 жил /насанд хүрэгчид/ Модон эдлэлийн мужаан-1 жил /насанд хүрэгчид/ мэргэшил
021402 индекс МОНГОЛ ДАРХАН мэргэжлийн чиглэлээр Монгол дархан-1 жил /насанд хүрэгчид/ мэргэшил
073204 индекс БАРИЛГЫН ТЕХНИК,ТЕХНОЛОГИ мэргэжлийн чиглэлээр Бурилга угсралтын мужааны техникч -1,5 жил, 3 жилийн төгсөлт хийж байна. Тухайн Барилга угсралтын мужааны техникч-1,5 жилийн сургалтын хөтөлбөр нь 2023 онд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр баталгаажигдсан болно.