Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Авто зам, материал судлалын төв

Төвийн зорилго

Зах зээлийн эрэлт хэрэгцээг хангасан чадварлаг инженер, техникч, мэргэжилтэй ажилтан бэлтгэхийн зэрэгцээ улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, үр ашигтай тогтвортой үйлчилгээ үзүүлэх, шаталсан сургалтын залгамж холбоог хангасан сургалтын хөтөлбөр, арга зүй, технологийг хэрэгжүүлэхэд оршино.

Багшлах бүрэлдхүүн

Доктор 2, магистр 7, бакалавр 1, МУ-ын зөвлөх инженер 3, Мэргэшсэн инженер 3, Тэргүүлэх багш 1, Заах аргач багш 1 ажиллаж байна.

Төвийн үйл ажиллагааны товч танилцуулга

2009 онд сургуулийн шинэ бүтэц зохион байгуулалтаар бие даасан Авто замын тэнхим байгуулагдсан. 2021 онд Авто зам, материал судлалын тэнхим, 2024 онд  Авто зам, материал судлалын төв болон өргөжиж 2024-2025 оны хичээлийн жилд 270 гаруй оюутан, суралцагчтай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Авто зам, материал судлалын төв нь 1997-1998 оны хичээлийн жилд Авто зам, гүүрийн барилгын ажилтан, замчин мэргэжлээр, 1998-1999 оны хичээлийн жилд Авто замын инженер мэргэжлээр дипломын дээд боловсролтой инженер бэлтгэж эхэлсэн үеэс хойш өнөөг хүртэл тасралтгүй 27 жил Монгол улсын их бүтээн байгуулалтын салбарт инженер, техникийн ажилтнуудыг тасралтгүй бэлтгэсээр байна.

Шаталсан сургалтын тогтолцооны жишгийг тодорхойлогч үндэсний тэргүүлэгч сургууль болох” сургуулийн алсын харааг хэрэгжүүлэгч, зам, замын байгууламжийн салбарт шаардлагатай бүх түвшний 2000-аад мэргэжилтэй ажилтан, инженер техникчдийг бэлтгэж зам, барилгын салбарын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан.

Сургууль, хөтөлбөрийн баг нь чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалтын орчныг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээний Барилга, замын материалын ахисан түвшний сургалт, судалгааны лабораторийг 2017 онд байгуулан Монгол улсын стандарт хэмжил зүйн төвийн “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн дотоод аудитын шаардлага” MNS ISO/IEC 17025:2018” дагуу магадлан итгэмжлүүлсэн. Одоогийн байдлаар тус лаборатори нь Монгол улсын хэмжээнд барилгын болоод авто замын салбарт нэг цэгээс зэрэгцээ үйлчилгээ үзүүлдэг, сорилт болон судалгаа шинжилгээний цогц бааз юм. Авто зам, материал судлалын төв нь харъяандаа Авто зам, материал судлалын лаборатори-1, CDIO урлан-2, Зам барилгын дадлагын 1 газартай ба нийт 497.1м2 сургалтын орчинтой. Нийт 20 гаран аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажилладаг.

Хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд

Магистрын 3 хөтөлбөр

  • Авто замын инженерчлэл
  • Гүүрийн инженерчлэл
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

Бакалаврын 3 хөтөлбөр

  • Авто замын инженерчлэл
  • Гүүрийн инженерчлэл
  • Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

Техникийн боловсролын 2 хөтөлбөр,

  • Зам гүүрийн байгууламж /Зам гүүрийн техникч/
  • Зам гүүрийн байгууламж /Зам, барилгын материалын лаборант/

 Мэргэжлийн боловсролын 1 хөтөлбөр

  • Зам гүүрийн байгууламж /Авто зам, гүүрийн барилгын ажилтан, замчин/

Мэргэжлийн сургалтын 1 хөтөлбөр

  • Зам гүүрийн байгууламж /Авто зам, гүүрийн барилгын ажилтан, замчин/

 Багшлах бүрэлдхүүн

Т. Отгон                       АЗМСТ-ийн эрхлэгч, Докторант, Тэргүүлэх багш

С. Цэвэл                     АЗМСТ-ийн багш, МУ-ын зөвлөх инженер, Доктор, профессор

С. Долгорсүрэн          АЗМСТ-ийн багш, МУ-ын зөвлөх инженер, Доктор, Профессор

Ч. Хишигтогтох           АЗМСТ-ийн багш, Магисрт, Мэргэшсэн инженер

Б. Оюунсувд               АЗМСТ-ийн багш, Магистр, Дадлагажигч инженер, Заах аргач багш

Д. Нинжин                   АЗМСТ-ийн багш, Магистр, Дадлагажигч инженер

Ж. Бямбасүрэн          АЗМСТ-ийн багш, Магистр, Мэргэшсэн инженер

Ц. Мөнхжаргал           АЗМСТ-ийн багш, Магистр

Б. Мөнхзул                 АЗМСТ-ийн багш, Бакалавр, Мэргэшсэн инженер

Бидний амжилт

  • 2017-2018 оны хичээлийн жил: Шилдэг тэнхим
  • 2021-2022 оны хичээлийн жил: Шилдэг тэнхим
  • 2020-2021 оны хичээлийн жилд Авто замын инженер мэргэжлийн бакалаврын хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлсэн.
  • 2018-2019 оны хичээлийн жилд Барилга, замын материал судлалын лабораторийг магадлан итгэмжлүүлсэн
  • 2019-2020 Барилга, замын материал судлалын лабораторийг 2 дах удаагаа амжилттай магадлан итгэмжлүүлсэн
  • 2021 онд ТТДС-ийн Шилдэг сургалтын орчин бүрдүүлсэн тэнхимээр шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулсан.
  • 2024 онд ТТДС, ТТПК-ийн Шилдэг сургалтын орчин бүрдүүлсэн тэнхимээр шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулсан.