ТТДС, ПТК-Н АХМАДЫН ЗӨВЛӨЛӨӨС 2023-2024 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН
ТТДС, ПТК-н ахмадын зөвлөлд 50 ахмад багш, ажилчид хамрагддаг болно. Ахмадын зөвлөлийн тэргүүлэгч гишүүд 2023оны 10 сарын 23 өдөр хуралдан дараах асуудлуудыг хэлэлцэн баталж, сургуулийн захиргаанд танилцуулсан. Үүнд:
АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН
Зөвлөлийн дарга Д. Нарангуа –ахмад багш /Автомашин механизм, математик компьютерийн тэнхим, чадамжийн төвийн ахмадууд/
Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж. Цэнгэлмаа – ахмад ажилтан /Монгол Косэн, хэлний сургалт, ерөнхий эрдэмийн тэнхимийн ахмадууд/
Гишүүдэд: Д. Пүрэвжав – ахмад багш /Сантехник инженерийн байгууламж, хоол үйлдвэрлэл технологийн тэнхимийн ахмадууд/
Ж. Оюун – ахмад багш /Барилга, цахилгаан электроникийн тэнхимийн ахмадууд/
П. Халтар - ахмад ажилтан /Захиргаа, аж ахуйн ахмадууд/
2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
№ |
Хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжүүлэгч |
Хамтран хэрэгжүүлэгч |
хугацаа |
биелэлт |
1 |
“Ахмадын зөвлөл” байгуулан үйл ажиллагааг нь эхлүүлж, тогтмолжуулах |
ТТДС, МК |
Ахмадын зөвлөл |
2023 оны 10 сар |
2023 оны 10 сарын 23 өдөр зөвлөлийн тэргүүлэгч нар хуралдан дотоод журам, ажлын төлөвлөгөө хэлэлцэн баталсан |
2
|
Сургууль нь ахмадын зөвлөлд өрөө гарган үйл ажиллагааг нь дэмжих |
ТТДС, МК |
Ахмадын зөвлөл |
Хич.жилийн 1 улиралд |
Ахмадын өрөөтэй болсон 2024 оны 2 сард |
3 |
Ахмадын зөвлөл нь сургуулийн хүний нөөц хариуцсан нэгжтэй хамтран ахмад настны мэдээллийн санг жил бүр баяжуулах |
Ахмадын зөвлөл |
Сургуулийн хүний нөөцийн мэргэжилтэн |
2023 оны 10-11 сар |
Хүний нөөцийн мэргэжилтэнтэй хамтран ахмад багш, ажилтаны мэдээллийн санг шинэчлэн ажиллаж байна |
4 |
Ахмад багш мэргэжлийн багш нартаа хамтран ном, гарын авлага хэвлүүлэхэд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг сургуулийн захиргаанаас хүсэх |
Ахмадын зөвлөл |
Сургуулийн захиргаа |
Хичээлийн жил |
СИБ тэнхимийн багш нар ахмад багш нарын гарын авлага, ном хэвлүүлэх ажил хойшлогдсон |
5 |
Ахмад настныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах |
Ахмадын зөвлөл |
Сургуулийн захиргаа |
Хичээлийн жил |
хамруулаагүй |
6 |
Мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад багш нарыг салбарын бодлого, хууль тогтоомж боловсруулах, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр оролцуулах |
Сургуулийн захиргаа |
Ахмадын зөвлөл |
Хичээлийн жил |
Ахмадын зөвлөх үйлчилгээнд ахмад, багш ажилчдаас хамрагдах хүмүүсийн нэрсийг гаргаж өгсөн. 2023 оны 11 сард Уранцэцэг- түр сургалт хариуцсан мэргэжилтэн |
7 |
Залуу үед үлгэр дуурайл болох ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргасан, түүхэн гавъяатай ахмадуудын үйл хэргийг сургуулийн хэмжээнд сурталчлах, хүндэтгэл үзүүлэх оролцуулах |
Сургуулийн захиргаа |
Ахмадын зөвлөл |
2023-2025 оны Хичээлийн жил |
Автомашин механизмын тэнхим гагнуурын ахмад багш С.Баяраа багшийн нэрэмжит гагнуурын мэргэжил эзэмшиж байгаа сурагчдын дунд гагнуурын уралдаан 2024 оны 5 сард явуулсан |
8 |
Сургуулиас явагдаж буй урлаг, соёлын үйл ажиллагаанд ахмадуудыг хамруулах, хөнгөлөлттэй үнээр үзвэр үйлчилгээ, тоглолтыг үзүүлж сонирхуулах |
Сургуулийн захиргаа |
Ахмадын зөвлөл |
2023-2025 оны Хичээлийн жил |
Сар шинийн баяр, ахмадын баярын өдрүүдэд сургуулийн захиргаа хамт олон хүлээн авдаг уламжлалтай |
9 |
Ахмад настнуудыг спорт, биеийн тамираар хичээллэх боломжоор ханган, спорт заал, талбай чийрэгжүүлэх танхимийг хөнгөлөлттэй үнээр болон үнэгүй ашиглуулах ажлыг зохион байгуулах |
Сургуулийн захиргаа |
Ахмадын зөвлөл |
2023-2025 оны Хичээлийн жил |
биелээгүй |
10 |
Ахмад багш, ажилчдаас тэмдэглэлт ойн баяраар төрийн болон засгийн газрын шагнал урамшуулалд тодорхойлж байх |
Ахмадын зөвлөл |
Сургуулийн захиргаа |
Хичээлийн жил |
Нийт 5 ахмад багш, ажилтаныг төрийн болон засгийн газрын шагнал урамшуулалд тодорхойлсон |
ТТДС, ПТК-н ахмадын зөвлөлөөс сургуулийн 40 жилийн ой угтаж хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
№ |
Хийх ажил |
Санаачлагч |
биелэлт |
1 |
Дотуур байрны том, жижиг өрөөг засах |
Б. Отгонбаяр |
2024 оны 10 сарын 1нд засварын ажил дууссан |
2 |
Тэрбум мод тарих хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчинд мод тарих |
П. Халтар |
2024 оны 5 сарын 8 өдөр 60ш бут, сөөг суулгасан. |
3 |
Мэргэжлийн ном гарын авлага гаргах |
Д. Пүрэвжав |
хойшлогдсон |
4 |
Сургуулийн 40 жилийн ойн концертын бүрэлдэхүүнд хамрагдах |
Ахмадын зөвлөл |
|
5 |
Сургуулийн 40 жилийн ойн баримтад кинонд ахмад багш, ажилчдийн ажил бүтээлийн дурсамж оруулах |
ТТДС, ПТК |
6 ахмад багш ажилчид өөрийн дурсамж оруулсан. Анхны өрөг угсралтын багш, 2 шавийн хамт баримтад кинонд ярилцлага өгсөн |
1. Тэрбум мод тарих хөтөлбөрийн хүрээнд сургуулийн орчинд мод тарих ажилд Математик компьютерын тэнхимийн ахмад багш Т. Доржсүрэн багш 60ш жимс, бут сөөгний суулгац өөрийн хүсэлтээр хандивлаж, нийт ахмадууд идэвхитэй оролцож 2024 оны 5 сарын 8-ны өдөр суулгацыг суулгасан. Газрын хөрсний шимийг сайжруулах зорилгоор 10 шуудай бууц худалдан авсан.
Ахмадын зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар сургуулийн 40 жилийн ойд зориулж бүтээлч ажил хийхэд зориулж 2023 оны 10 сараас 2024 оны 5 сарыг дуустал сар бүр ахмадын зөвлөлийн гишүүдээс сар бүр 20000 төгрөг (8 сарын 160 мянган төгрөг), 2024 оны 6 сараас зөвлөлийн гишүүд нь 10000 төгрөгийн хуримтлал үүсгэж байхаар шийдвэрлэсэн болно.
Оюутны дотуур байрны засварын ажлыг хийхэд нийт 40 ахмад багш, ажилчид – 5сая 520мянган төрөг, Барилгын тэнхимийн засал чимэглэлийн ахмад багш Г. Дэлгэрсайханы ангийн (2020-2015оны төгсөгчид), өрөг угсралтын мастер багш- Д. Баяраа багштай анхны төгсөгчдийн хандив- 1сая 880 мянган төгрөг нийт 7сая 520 мянган төгрөгөөр иж бүрэн засварын ажлыг хийж сургуулийн дотуур байрны багш Энхтунгалагт хүлээлгэн өгсөн.