-
Оюутан суралцагчдын зөвлөл нь оюутны өөрийн үүсгэл санаачлагын байгууллага мөн бөгөөд сайн дурын гишүүнчлэлтэй 6 клуб, тэнхим төвийн дэргэдэх мэргэжлийн 10 гаруй клубүүдийг эгнээндээ нэгтгэсэн, 60 гаруй гишүүнтэй оюутны хөгжил төлөвшлийг дэмжих, ёс суртахууны болон нийгмийн харилцааны соёлыг бие биедээ түгээх санаачлагат ажлуудыг хийж гүйцэтгэдэг.
-
Төгсөгчдийн холбоо нь тэнхим, төв, мэргэжлийн ангийн төгсөгчдийн төлөөллөөс бүрдсэн. Хичээлийн жилд 1-2 удаагийн тэмцээн уралдаан, нэг төгсөгч-нэг мод гэх мэт санаачлагат ажлыг сургуультайгаа хамтран зохион байгуулдаг. Сургууль-Төгсөгч гэсэн эргэх холбоог сайжруулах, насан туршийн суралцахуйг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилгоор төгсөгчдийн холбоо нь ажиллаж байна.
-
Эцэг эхийн холбоо нь сургууль-суралцагч-асран хамгаалагч гэсэн гурвалсан холбоог сайжруулах, нэн ялангуяа насанд хүрээгүй өсвөр насны суралцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний хөгжил төлөвшил, хүмүүжлийг дэмжих, аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах зорилго бүхий асран хамгаалагчдын төлөөлөл юм.