Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Ерөнхий суурь ухааны тэнхим

Тус тэнхим нь 2006 оноос Ерөнхий эрдмийн  тэнхимээс салбарлан гарч,  Хүмүүнлэгийн ухааны тэнхим нэртэйгээр нийт 11 багштайгаар  үүсгэн байгуулагдсан. Тэнхимийн эрхлэгч нар: 
1.     Б.Ганболд 2006-2007 он /Монгол хэлний багш , Ph доктор/
2.    Д.Лхагваа 2007-2012 он  /Монгол хэлний багш , магистр/
3.    А.Дэлгэрмаа 2012-2013 /Монгол хэлний багш,  магистр/
4.    Ж.Цэвээндорж 2013-2017 /Эдийн засгийн багш, Ph доктор/
5.    Г.Гэрэлмаа 2018-2022 /Монголын түүхийн багш,  магистр/
6.    Э.Энхтөр 2023 оноос одоог хүртэл /Хүний хөгжил харилцааны багш, магистр/

2015 оноос Хүмүүнлэгийн ухааны тэнхимээс Хэлний сургалтын тэнхим салбарлан гарсан. 2021 онд Байгалийн ухааны тэнхимтэй нэгдэж Ерөнхий суурь ухааны тэнхим болсон. 
ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Шаталсан сургалтын тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэхэд хичээл хоорондын агуулга, уялдаа холбоог хангаж ажиллах,  сургалт, арга зүйн шинэлэг арга барилыг  сонгон хэрэгжүүлэх.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

Тус тэнхим нь нийгмийн ухааны хичээлийн 7, байгалийн ухааны хичээлийн 6, нийт 13 багштай. Нийт багш нараас 61,5% нь Магистр зэрэгтэй.

Мэргэжлийн боловсролын салбарын Нийгмийн ухаан, Иргэний ёсзүйн боловсрол, Монголын түүх, Газарзүй, Хими, Физик, Энтрепренершип хувь хүний ур чадвар, Техникчийн болон Дээд боловсролын салбарын Философи, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх, Монголын түүх, соёл, ёс заншил, Физик-I, Ерөнхий хими, Аналитик хими, Органик хими хичээлийн багш нар  тус тэнхимд харъяалагддаг.