Манай тэнхим нь тус сургууль үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн Ерөнхий эрдмийн тэнхим, Математик, компьютерын тэнхим, Байгалийн ухааны тэнхим гэх мэт олон нэршилтэйгээр ажиллаж ирсэн бөгөөд 2020-2021 хичээлийн жилээс “Математик, компьютерын ухааны тэнхим” нэртэйгээр өргөжин шаталсан сургалтын тогтолцоо бүхий компьютерын мэргэжлийн 6 хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Сургуулийн болон сургалтын албаны зорилго, зорилтыг тэнхимийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, шаталсан сургалтын тогтолцоонд уялдуулан хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэн сайжруулж, сургалтын чанарт ахиц гаргах, багш нараа хөгжихөд нь дэмжлэг үзүүлж, арга зүйгээр ханган ажиллахад оршино.
Бакалаврын 1 хөтөлбөр:
Техникийн боловсролын 2 хөтөлбөр:
- Мэдээллийн систем /1.5 жил/
- Мэдээллийн систем /3 жил/
Мэргэжлийн боловсролын 2 хөтөлбөр:
- Хэвлэлийн график дизайн, бүтээгдэхүүн /3 жил/
- Мэдээллийн технологи, техник хангамж /3 жил/
Мэргэжлийн сургалтын 1 хөтөлбөр:
- Хэрэглээний программ /1 жил/
Тус хөтөлбөрүүдэд сургалт явуулахаас гадна сургуулийн бүх шатлалын хөтөлбөрүүдэд математик болон компьютерын хичээлүүдийг зааж, нэг ээлжиндээ 120 оюутан хичээллэх компьютер, тоног төхөөрөмж, TV дэлгэц, гэрэлтүүлэг, агааржуулалтыг шийдсэн иж бүрэн 5 лаборатортой үйл ажиллагаагаа явуулж байна.
30 гаран ААН-тэй хамтран ажилладаг.
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Доктор 1, дэд профессор 1, боловсролын тэргүүний ажилтан 3, Тэргүүлэх зэрэгтэй багш 1, заах аргач багш 3 ажиллаж байна.
- Ж. Оюунсүрэн - Тэнхимийн эрхлэгч, Боловсролын тэргүүний ажилтан, Дэд профессор
- О. Сүхээ - Программ хангамжийн багш, Доктор (Ph.D)
- Л. Гүнсмаа - Зураг төслийн автоматжуулалтын багш, Боловсролын тэргүүний ажилтан, Заах аргач
- К. Гансарнай - Математикийн багш, Магистр, Боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүлэх
- Б. Цэнд-Аюуш - Программ хангамжийн багш, Магистр, Заах аргач
- М. Баярбилэг - Математикийн багш, Магистр, Арга зүйч
- Ж. Гүег - График дизайны багш
- Ц. Мөнхзул - Мэдээллийн технологийн багш
- Ө. Саран - Хар, уран зургийн багш
- А. Шинэцэцэг - Программ хангамжийн багш
- А. Мөнхтунгалаг - График дизайны багш
- Н. Анундарь - Математикийн багш
- Н. Гантуяа - Лаборатори хариуцсан мэргэжилтэн
МАНАЙ АМЖИЛТ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг ТТПК-ийн нэрэмжит улсын математикийн төрөлжсөн олимпиадыг амжилттай зохион байгуулдаг.
- 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн Олон улсын Pearson Мэдээллийн технологи хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2019 онд:
- МБС-ын байгууллагын багш нарын дунд зохион байгуулагддаг “Шилдэг илтгэл-2019” уралдаанд багаараа 1-р байр
- МБС-ын байгууллагын багш нарын дунд зохион байгуулагддаг “Багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын XVIII уралдаанд багаараа 3-р байр
- МБС-ын байгууллагын багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Шилдэг цахим хичээл-2019” улсын уралдаанд багаараа 1-р байр
2021 онд:
- Мэргэжлийн сургуулиудын дунд зохион байгуулагддаг “Математикийн улсын XVIII олимпиад”-д багш К.Гансарнай 3-р байр
2023 онд:
- Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын багш, сурагчдын дунд зохиогддог “Математикийн улсын XX олимпиад”-д багш К.Гансарнай 3-р байр
2024 онд:
ТТПК-ийн багш нарын дундах “Шилдэг технологич багш” шалгаруулах уралдаанд математикийн багш К.Гансарнай 1-р байр
- Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллагын багш, суралцагчдын дунд зохиогддог “Математикийн улсын XXI олимпиад”-д багш К.Гансарнай 2-р байр, сурагч М.Чинзориг тусгай байр болон уран бодолтын аваргаар шалгарч багийн дүнгээр 2-р байр