Хоол үйлдвэрлэл, технологийн тэнхим нь 2000 оноос мэргэжлийн боловсролын салбарт “Тогооч, нарийн боовчин” мэргэжлээр сургалт явуулж ирсэн суурин дээр 2009 онд шинэ бүтэцтэйгээр байгуулагдсан. 2002 оноос Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич инженер, 2014 оноос Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан, 2019 оноос Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологич мэргэжлээр элсэлт авч хичээллэж байна.
ТЭНХИМИЙН ЗОРИЛГО
Шаталсан сургалтын залгамжид нийцсэн сургалтын арга зүй технологийг эзэмшин сургалтын үр дүн, чанарт ахиц гаргах
Багшлах бүрэлдэхүүн: Дэд профессор 2, боловсролын тэргүүний ажилтан 4, МУ-ын зөвлөх инженер 1, мэргэшсэн инженер 1, заах аргач багш 2 ажиллаж байна
Бакалаврын 1 хөтөлбөр
Техникийн боловсролын 1 хөтөлбөр,
Мэргэжлийн боловсролын 2 хөтөлбөр,
Мэргэжлийн сургалтын 3 хөтөлбөр
Тэнхим нь шаталсан сургалтаар 400 гаран суралцагчидтай, хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэж, тэдгээрийн сургалт, хүмүүжлийн ажлыг хариуцан явуулж байгаа үйл ажиллагаа нь тогтворжсон тэнхим.
Онолын болон дадлагын газар нь орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, интернет, TV- тэй, гэрэлтүүлэг, агааржуулалтын шаардлага хангасан, нэг ээлжиндээ 15-20 суралцагч хичээллэх 4 дадлагын газар, сургалтын түшиц газар IET кафе зэрэг сургалтын орчинтой.
Бэлтгэж байгаа мэргэжлүүдээс “Тогооч” хөтөлбөрийг мэргэжлийн боловсролын магадлан итгэмжлүүлэх үндэсний зөвлөлөөр итгэмжүүлсэн. Нийт 60 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулан хамтран ажилладаг.
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
Б.Цогзолмаа- Тэнхимийн эрхлэгч, МУ-ын зөвлөх инженер, Дэд профессор
Л.Ганцолмон- Хоол үйлдвэрлэл,технологийн багш, МУ-ын мэргэшсэн инженер, Дэд профессор
Б.Бат-Эрдэнэ – Хоол үйлдвэрлэл, технологийн багш. МУ-ын мастер тогооч
С.Болормаа- Хоол үйлдвэрлэл, технологийн багш, Заах аргач багш
Б.Мөнх-Эрдэнэ- Хоол үйлдвэрлэл, технологийн багш, Заах аргач багш
Б.Байгалмаа- Хоол үйлдвэрлэл, технологийн багш, магистр
Б.Булгансор- Хоол үйлдвэрлэл, технологийн багш, магистр
Д.Пүрэвдулам- Хоол үйлдвэрлэл, технологийн багш, магистр
Б.Наранцэцэг - Хоол үйлдвэрлэл, технологийн багш, магистр
БИДНИЙ АМЖИЛТ
“Тогооч” мэргэжлийн хөтөлбөрийг магадлан итгэмжлэгдсэн.
Улсын хэмжээнд зохиогддог мэргэжлийн ур чадварын уралдаануудад өрсөлдөж тэргүүн байруудад шалгарч байна. Тухайлбал:
“”Монгол ур чадвар -2013” улсын уралдааны Тогооч төрөлд 1-р байр эзэлснээс хойш Монгол ур чадвар 2014, 2016, 2018, 2020, 2021, 2023 уралдаануудад тус бүр амжилттай оролцож 1,2-р байруудад шалгарч байна.
2015 онд Дэлхийн ур чадвар “World skills-2015” тэмцээний “Тогооч” төрөлд Монгол улсаа төлөөлөн анх удаа эксперт багш болон оролцогч оролцсон
2024 онд Дэлхийн ур чадвар “World skills-2024” тэмцээнд “Тогооч” төрлөөр Монгол улсаа төлөөлөн дахин амжилттай оролцсон.
ШУТИС-иас жил бүр бакалавр түвшиний оюутнуудын дунд зохиогддог “СООК SHOW” тэмцээнд жил бүр оролцож 5 удаа тэргүүн байрыг эзлэж, шилжин явах цомыг хадгалсан.
ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД
Оюутны санаачилгыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр
2016 онд БСШУЯ-наас зарласан оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэгт хөтөлбөрт ”Оюутан бейкери” төсөл шалгарч, үргэлжлэн хэрэгжиж байна.
“Солонгос хоолны технологи” төсөл
БНСУ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Солонгосын хоол, хөгжлийн сангийн санхүүжилттэй “Солонгос хоолны технологи” сургалтын арга зүй төслийг 2017, 2018, 2019, 2020 онуудад амжилттай хэрэгжүүлэв.
БНТУ-ын ТИКА төсөл
БНТУ-ын Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газарт “Хоол үйлдвэрлэл, технологийн тэнхимийн лаборатори, дадлагын газрын чадавхийг сайжруулах” төсөл хэрэгжиж сургалтын орчин чадавхжсан.
Япон улсын “Дадлагажигч оюутан” хөтөлбөр
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич бакалавр ангийн оюутнууд хамрагдаж байна.
Германы ахмад мэргэжилтэн хөтөлбөр
Герман талхны технологи нутагшуулах төсөл хэрэгжив.
Оюутан солилцооны хөтөлбөр
БНХАУ-ын Хэнань муж, Чанг Юуань мэргэжлийн тогооч бэлтгэх коллежийн оюутнууд ТТПК-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологич мэргэжлээр дэвшин суралцах, монгол оюутнууд тус сургуульд дадлагажих хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.