Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Цахилгаан электроникийн тэнхим

2016-2017 онд Технологи инженерчлэлийн тэнхим

2017 оноос хойш Цахилгаан электроникийн бие даасан тэнхим болсон. Тухайн үед тэнхимийн эрхлэгчээр Э.Энхбаяр ажиллаж 5 багштай байсан бөгөөд бакалаврын 2 хөтөлбөр техникийн боловсролын 1 хөтөлбөр, мэргэжлийн боловсролын 1 хөтөлбөрөөр сургалт явуулж байсан.

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН

2021-2023 онд тэнхимийн эрхлэгчээр О.Чинбат ажиллаж басан бөгөөд нийт зөвлөх профессор 1 Л.Түмэнбаяр, Доктор профессор 1 Б.Эрдэнэцэцэг, Дэд профессор 1 Ш.Ангар, багш 6, тэнхимийн туслах 1 нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна .

2023-2024 онд тэнхимийн эрхлэгчээр У.Мөнгөнжигүүр ажиллаж Доктор профессор 1 Б.Эрдэнэцэцэг, Дэд профессор 2 Ш.Ангар, Д.Энхтуяа, багш 5, тэнхимийн туслах 1, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

ТЭНХИМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

  • 2020-2021 оны хичээлийн жилд Цахилгаан инженерийн хөтөлбөрийг урьдчилан магадлан итгэмжлэл хийлгэж шинэ хөтөлбөр
  • 2021-2022 онд ХЭМАБ, УУЦТТА, ЦСА бакалаврыг сургалтын хөтөлбөрийг шинээр
  • 2023-2024 онд УУЦТТА-ийн магистрын хөтөлбөр, Гэр ахуйн цахилгааны засвар үйлчилгээ мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг тус тус шинээр нээсэн байна.

2017 оноос хойш бие даасан тэнхим болсноос хойш Магистрын сургалтын 1 хөтөлбөр,  баклаврын сургалтын 5 хөтөлбөр, техникийн боловсролын сургалтын 2 хөтөлбөр, мэргэжлийн боловсролийн сургалтын 2 хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулаж байгаа бөгөөд Цахилгаан хангамж тоног төхөөрөмж аюулгүй ажиллагаа гэх мэт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 100 гаруй сая төгрөгийн лабораторийн тохижилт хийсэн байна.

Мэргэжлийн багш нар хамтран нийт 10 гаруй үндсэн сурах бичиг зохион бүтээсэн. 2018 оноос хойш уламжлал болгон Цахилгаан эрчим хүчний салбарт нэвтрүүлж буй шинэ техник технологи эрчим хүчний хэмнэлт сэдэвтэй оюутны эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж байна

БИДНИЙ АМЖИЛТ

2017 оноос хойш ажиллах хугацаандаа

  • 2019 онд Шилдэг тэнхим
  • 2020 онд шилдэг тэнхим
  • 2022 онд шилдэг тэнхим
  • 2023 онд Шилдэг тэнхимээр тус тус шалгарсан байна