Logo Logo Техник Технологийн
Дээд сургууль

Сантехник инженерчлэлийн тэнхим

Сантехник, инженерийн байгууламжийн тэнхим нь тус  сургуулийг үүсэн байгуулагдсан цагаас эхлэн бэлтгэж эхэлсэн сантехник, гагнуур, цахилгааны  сургалт явуулж ирсэн сууринд одоогийн тэнхим  2009 онд  шинэ бүтэцтэйгээр байгуулагдсан.

Тэнхимийн зорилго

Шаталсан сургалтын залгамжид нийцсэн  сургалтын арга зүй технологийг эзэмшин  сургалтын үр дүн, чанарт ахиц гаргах

Бакалаврын 3 хөтөлбөр

  • Сантехник, инженерчлэл
  • Усан хангамж, ариутгах татуургын инженерчлэл
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл

Техникийн боловсролын 2 хөтөлбөр,

  • Сантехникийн техникч
  • Металлургийн техникч

 Мэргэжлийн боловсролын 2 хөтөлбөр,

  • Барилгын сантехникч
  • Гагнуурчин

 Мэргэжлийн сургалтын 4 хөтөлбөр

  • Барилгын сантехникч
  • Гагнуурчин
  • Төв суурин газрын ус хангамжийн ажилтан
  • Халаалт хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин

Сургалтыг 500 гаран суралцагчид сургалт, хүмүүжлийн ажлыг хариуцан явуулж байгаа үйл ажиллагаа нь тогтворжсон тэнхим.

Онолын болон дадлагын газар нь  орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, интернет, TV- тэй, гэрэлтүүлэг, агааржуулалтын шаардлага хангасан, нэг ээлжиндээ 15-20 суралцагчтай сургалт явуулах бололцоогоор хангагдсан. Барилгын сантехникч хөтөлбөрийг мэргэжлийн боловсролд магадлан итгэмжлүүлсэн. Нийт 30 гаран ААНэгжтэй хамтран ажилладаг

Багшлах бүрэлдхүүн

Дэд профессор 3, боловсролын тэргүүний ажилтан 4, Монгол Улсын зөвлөх инженер 2, мэргэшсэн инженер 2, заах аргач  багш 2 ажиллаж байна.

Л. Нэргүй - Тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх инженер, Дэд профессор

Н. Ангараг -  Сантехникийн багш, Монгол Улсын зөвлөх инженер, Дэд профессор

Т. Энхбаатар - Сантехникийн багш, Монгол Улсын мэргэшсэн инженер, Дэд профессор

М. Бямбасүрэн - Сантехникийн багш, магистр, заах аргач багш

Б. Нямсувд - Гагнуурын багш, мэргэшсэн инженер, заах аргач багш

Т. Ган-Эрдэнэ - Гагнуурын багш, бакалавр

Ц. Должмаа - Сантехникийн багш, магистр, Монгол Улсын мэргэшсэн инженер

П. Дэлгэрмаа - Сантехникийн багш, магистр

Манай амжилт

  • Монгол ур чадвар 2013 улсын уралдааны гагнуурын төрөлд 1-р байр эзэлснээс хойш Монгол ур чадвар 2014, 2016, 2018, 2020, 2021, 2023 уралдаануудад тус бүр амжилттай оролцож 2-р шатанд шалгарсан.
  • 2015 онд дэлхийн ур чадварын World skills  тэмцээнд гагнуурын төрөлд Монгол улсаа төлөөлөн  анх удаа  оролцсон
  • 2016 онд БСШУЯ-наас зарласан оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнттэтгэлэгт хөтөлбөрт ”Залуу үе- Инженерийн байгууламж” төсөл шалгарсан
  • 2022 онд дэлхийн ур чадварын World skills тэмцээнд Сантехникийн төрлөөр Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон.
  • 2022 онд ХБНГУ- ын Bau msr GmbH8 BBSN  байгууллагатай хамтран цэвэршүүлсэн, ариутгасан ундны усаар хангах /65000 евро/ төслийг амжилттай хэрэгжүүлэв.
  • 2023 онд БМИҮЗ- өөр “Барилгын сантехникч” мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлсэн.