Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад коллежийн Захирал Ц.Баярмаа, Сургалтын менежер Ж.Хүрэлбаатар, Автомашин механизмийн тэнхимийн эрхлэгч Г.Халиунаа, Богино хугацааны сургалт хариуцсан менежер Л.Нарангарав болон Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн удирдах газрын төлөөлөл — Барилга инженерийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Эрдэнэчулуун, 017-р ангийн хорооны ахлагч Д.Цэрэнтогтох, Ахлагчийн хөгжлийн төвийн төлөвлөлтийн ахлагч, холбогч Б.Болдбаатар нар оролцлоо.
Уулзалтаар хамтын ажиллагааны өнөөгийн үр дүнг дүгнэж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон бөгөөд энэхүү алхам нь цэргийн болон иргэний инженерийн боловсрол, дадлага, мэргэшил олгох үйл явцыг улам сайжруулж, үндэсний хэмжээнд чадварлаг инженерийн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБоловсролын яамБоловсролын ерөнхий газарБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлZag Group / Заг ГруппМИКА Монгол - MICA MongoliaМонгол Коосэн Технологийн КоллежМонгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ