Боловсролын ерөнхий газар IEDC - Pearson partner Mongoliaтөлөөлөгчийн газар, Техник Технологийн Политехник Коллеж Монголын мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо хамтран мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хэрэглэх чадварыг нэмэгдүүлэх харилцан туршлага солилцох, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэх, хамтын оролцоог дээшлүүлэх зорилгоор программчлалын анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.
Программчлалын олимпиадад пийрсоны мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж буй политехникийн коллеж мөн мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нийт 9 сургуулийн 42 суралцагч оролцож мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдлөө.
Шагналт байранд шалгарсан суралцагчдад сургуулийн хамтын ажиллагаатай байгууллага болох Техник Технологийн Дээд Сургууль - IET, Zag Group / Заг Групп, Трансвест монголиа байгууллагуудын гарын бэлэг, IEDC пийрсоны төлөөлөгчийн газарт Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгөх эрхийн бичиг тус тус гардууллаа.
Хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа. Оролцсон сургууль, багш, суралцагч та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэм оюун дэлгэрэх болтугай.
Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль@topfansNews_IETБоловсролын яамEco-Schools MongoliaIET Green TVET