Мэдээний Дэлгэрэнгүй

2025-04-25 08:04:42
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
МАГИСТРЫН ДИПЛОМЫН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2025.04.21

Техник Технологийн Дээд Сургууль - IET-ийн 2024–2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрын диплом хамгаалалтын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Хамгаалалтыг ТТДС-ийн захирал, нэгдсэн комиссын дарга профессор Ц.Баярмаа нээж, төгсөгчдөд амжилт хүслээ.

Энэ удаагийн хамгаалалтад 26 магистрант оролцож хөтөлбөрүүдийн хүрээнд дипломын ажлаа амжилттай хамгааллаа: 

  • Барилгын инженерчлэл – 1
  • Авто замын инженерчлэл – 3
  • Гүүрийн инженерчлэл – 15
  • Барилгын материал үйлдвэрлэлийн технологи – 1
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт – 6

Магистрын дипломын ажлуудыг “eSan” системээр хуулбарлалтыг шалгаж, давхцалгүй, чанартай бүтээлүүдийг сургуулийн номын санд байршуулсан бөгөөд цаашид бусад судлаачдад нээлттэйгээр ашиглах боломжтой болж байна.

Цаашид боловсролын зэрэг хамгаалах дипломын ажлын бичвэрүүдэд “Хуулбарлалт шалгах” ажиллагааг тасралтгүй хийх юм.

Энэ үйл ажиллагаа нь академик бичвэрт эвлүүлэг, хуурамч эшлэл, эх сурвалжгүй хуулбарлалтыг илрүүлэх нь орчин үеийн боловсрол, судалгааны үйл явцад маш чухал байр суурь эзэлдэг.

  • Судалгааны бүтээлийн үнэн бодит байдлыг хамгаална.

Хуулбарлалт шалгах нь судалгааны ажлын эх сурвалж, эшлэлийн үнэн зөв байдал болон тухайн бүтээлийн оюуны өмчийн бүрэн бүтэн байдал-ыг баталгаажуулдаг.

  • Оюутан, судлаачийн ёс зүйг төлөвшүүлнэ.

Судалгааны явцад өөрийн санааг боловсруулах, эшлэл ашиглах, мэдээллийг боловсруулах ёс зүйтэй хандлага төлөвшихөд хяналтын систем дэмжлэг болдог.

  • Сургалтын чанар, бодит үр дүнг сайжруулна.

Хуулбарласан, хуулсан бичвэр нь оюутны жинхэнэ мэдлэг, чадварыг илэрхийлдэггүй тул түүнийг илрүүлж шалгах нь сургалтын үр дүнгийн бодит үнэлгээг хангах гол хэрэгсэл болдог.

  • Эрдмийн байгууллагын нэр хүндийг хамгаална.

Хуулбарлалт нь тухайн байгууллагын академик нэр хүнд, итгэлцэлд сөргөөр нөлөөлдөг. Иймээс хяналт тогтоох нь байгууллагын үнэлэмж, олон улсын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ.

  • Цаашдын судалгааны суурийг зөв тавина.

Шинэ мэдлэг бүтээх үндэс нь өмнөх судалгааг үнэн зөв эшлэх явдал юм.

 

Хуулбарлалт шалгах нь боловсролын үнэт зүйл, судалгааны ёс зүй, шинжлэх ухааны үнэн бодит байдал, байгууллагын нэр хүндийг хамгаалах чухал хэрэгсэл юм.

 

Магистрын зэргээ амжилттай хамгаалсан нийт магистр инженерүүддээ халуун баяр хүргэе!

@topfans@followersТехник Технологийн Дээд Сургууль - IETТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETТехник Технологийн Политехник КоллежEco-Schools MongoliaIET Green TVET Боловсролын яамБоловсролын ерөнхий газарБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлМонгол Коосэн Технологийн КоллежZag Group / Заг Групп

    

Мэдээний сангаас хайх ...

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙН ЗОХИЦУУЛАЛТ 2025.03.06
#Сар_шинийн_баяртай_холбогдуулан_хийсэн хичээлийн хуваарийн зохицуулалттай танилцаарай. Эрхэм хүндэт оюутнуудын анхааралд: Сар шинэдээ өргөн сайхан шинэлсэн үү. Хичээл танхимын сургалтаар 3-р сарын...
2025-03-07 08:03:23 Дэлгэрэнгүй
III/19 -НИЙ ӨДӨР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025.03.03
Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2025.03.19-ний лхагва гарагт ТТДС, В206 тоот танхимд...
2025-03-07 08:03:31 Дэлгэрэнгүй
ЗОЧИН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ БОЛНО 2025.02.24
#Үл_эвдэх_сорилын_талаар_мэдлэгээ_тэлэх бол анхаарлаа хандуулаарай. Техник Технологийн Дээд Сургууль - IETийн урилгаар зочин инженер Жорж Т.Рейна 2025.03.14-ны өдөр 15:00 цагаас дараах...
2025-02-25 09:02:12 Дэлгэрэнгүй