Мэдээний Дэлгэрэнгүй

2025-03-24 09:03:26
Мэдээ оруулсан хэрэглэгчийн мэдээлэл
24 санал
БАГШ СУДЛААЧДЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 2025.03.21

Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллежийн жил бүр уламжлал болон явагддаг багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал “Боловсрол ба инженерчлэл-2025” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Хурлыг захирал, профессор Ц. Баярмаа “Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийн боловсруулалтад хийсэн судалгаа, үр дүн” сэдвээр зочин илтгэл хэлэлцүүлэн нээлээ.

Тус эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын 28 илтгэл хэлэлцүүлэгдэж Доктор (Sc.D), профессор С. Нямдорж, Доктор (Ph.D), профессор Ж. Батдэлгэр, Доктор (Ph.D), профессор С. Цэвэл нар шүүж, зөвлөмж өгч ажилласан.

Олон илтгэлүүд хэлэлцүүлэгдэж судалгаанд тавигдах шалгуураар дараах илтгэлүүд тэргүүллээ.

  • 1-р байр: Барилга архитектурын тэнхимийн дэд профессор Х. Сүх-Эрдэнэ “Суурийн ухаасын ханын цутгалмал төмөрбетон шонт бэхэлгээг шпунтан бэхэлгээтэй харьцуулсан судалгаа” сэдэвт илтгэл.
  • 2-р байр: Математик компьютерийн ухааны тэнхимийн багш М.Баярбилэг “Хичээлийн явцын болон улирлын үнэлгээний хамаарлыг пирсоны корреляцийн коэффициентоор тооцох нь” сэдэвт илтгэл.
  • 3-р байр: Механик электроникийн тэнхимийн багш Т. Энхчимэг “Инженерийн боловсрол дахь дижитал тоглоомын хэрэглээ ба үр нөлөө” сэдэвт илтгэл
  • Тусгай байр: Авто зам, материал судлалын тэнхимийн дэд профессор Т. Хишигтогтох “OPC 42.5 ангийн цементтэй бетоныг карбонатын өгөршлөөс хамгаалах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус байр эзэллээ.

Багш, судлаачдын эрдэм шинжилгээний хурал нь:

  • Мэдлэг, туршлагын солилцоо болж оролцогчид өөрсдийн судалгааны шинэ санаа, туршлага, арга зүйг хуваалцсанаар шинэ судалгааны чиглэл, хамтын төсөл эхлүүлэх;
  • Багш, судлаачдын дунд мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, ирээдүйн хамтын судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх;
  • Олон улсын болон дотоодын судалгааны чиг хандлага, технологийн дэвшлийг танин мэдэх замаар багш, судлаачид шинэлэг арга барил, туршилтыг хуваалцаж, судалгааны чанарыг нэмэгдүүлэх;
  • Инновацийн платформ болох технологи, шинэ шийдэл, онол, практик шийдлүүдийг танилцуулж, инновацийг дэмжих боломжийг олгох;
  • Багш, судлаачдын мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг дэмжих, шинэ санаа, судалгааны арга барилыг хөгжүүлэх;

Зэргээр багш, судлаачдын дунд идэвхтэй, бүтээлч харилцааг бүрдүүлж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг дэмжиж, судалгааны шинжилгээний арга зүйг хөгжүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон багш, судлаач нартаа, хамтран ажилласан шүүгчид болон зохион байгуулсан хамт олондоо эрдэм судлалын үйл хэрэгт өндөр амжилт хүсье!

Сургуулийн захиргаа @topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IET

                  

Мэдээний сангаас хайх ...

Сүүлд орсон мэдээлэл

ВИДЕО МЭДЭЭ

Бүх нийтлэл
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021
Admin Panel - How To Started the Dashboard Tutorial
We’ve been focused on making a the from also not been afraid to and step away been focused create eye
Jane Miller on Mar 21 2021

ОНЦЛОХ МЭДЭЭ

Бүх нийтлэл
ХИЧЭЭЛИЙН ХУВААРИЙН ЗОХИЦУУЛАЛТ 2025.03.06
#Сар_шинийн_баяртай_холбогдуулан_хийсэн хичээлийн хуваарийн зохицуулалттай танилцаарай. Эрхэм хүндэт оюутнуудын анхааралд: Сар шинэдээ өргөн сайхан шинэлсэн үү. Хичээл танхимын сургалтаар 3-р сарын...
2025-03-07 08:03:23 Дэлгэрэнгүй
III/19 -НИЙ ӨДӨР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 2025.03.03
Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник КоллежNews_IETийн Оюутны эрдэм шинжилгээний хурал 2025.03.19-ний лхагва гарагт ТТДС, В206 тоот танхимд...
2025-03-07 08:03:31 Дэлгэрэнгүй
ЗОЧИН ИНЖЕНЕРИЙН СУРГАЛТ БОЛНО 2025.02.24
#Үл_эвдэх_сорилын_талаар_мэдлэгээ_тэлэх бол анхаарлаа хандуулаарай. Техник Технологийн Дээд Сургууль - IETийн урилгаар зочин инженер Жорж Т.Рейна 2025.03.14-ны өдөр 15:00 цагаас дараах...
2025-02-25 09:02:12 Дэлгэрэнгүй