Техник Технологийн Дээд Сургууль - IETNews_IETТехник Технологийн Политехник КоллежТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль Өнөөдөр оюутны эрдэм шинжилгээний хурал 30 гаруй оюутан магистр, бакалаврын хөтөлбөрийн түвшинд аман болон ханан хэлбэрээр шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, шинэ санаа, судалгааны үр дүнг хуваалцах, судалгаа шинжилгээний ажлын ур чадварыг хөгжүүлэх, хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан туршлага солилцох зорилгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Бакалаврын хөтөлбөрийн оюутны түвшинд:
- Тэргүүн байр – Барилгын инженер хөтөлбөрийн 4-р курсын оюутан Б. Цогтбилэг, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор Х. Сүх-Эрдэнэ “Хаягдал шилийг бетонд ашиглах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл;
- Дэд байр - Барилгын инженер хөтөлбөрийн 4-р курсын оюутан Ц. Батчулуун, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор Х. Сүх-Эрдэнэ “Төмөрбетон бүтээцийн өөрийн жинг бууруулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл;
- Гутгаар байр - Барилгын инженер хөтөлбөрийн 4-р курсын оюутан А. Уянга, удирдагч багш ТТДС-ийн профессор, доктор (Ph.D) Л. Олзвойбаатар “Хаягдал бетоны бутлалтаас үүссэн тоосорхог хаягдлыг хөөсөн бетонд ашиглах нь” сэдэвт илтгэл ;
- Тусгай байр – Цахилгаан хангамжийн инженер хөтөлбөрийн 4-р курсын оюутан Г.Энх-Амгалан, Г. Төмөр-Очир, удирдагч багш Цахилгаан электроникийн тэнхимийн эрхлэгч У.Мөнгөнжигүүр “Цахилгаан техникийн онол хичээлийн тооцоог AI ашиглан гүйцэтгэх аргачлал (тогтмол гүйдлийн нийлмэл хэлхээний жишээн дээр) сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Магистрын хөтөлбөрийн оюутны түвшинд:
- Тэргүүн байр – “Багш, Мэргэжлийн боловсрол сургалт” магистрын хөтөлбөрийн магистрант П. Отгонжаргал, удирдагч багш ТТДС-ийн профессор, доктор (Ph.D) Б.Эрдэнэцэцэг “Нам хүчдэлийн сүлжээний тооцооны автоматжуулалт ба түүнийг мэргэжлийн боловсролын сургалтанд нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэл
- Дэд байр - Барилгын инженер магистрын хөтөлбөрийн магистрант П. Бат-Эрдэнэ, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор, доктор (Ph.D) Д. Уранчимэг “Төмөрбетон хийцлэлтэй, өндөр барилгад арматурын муфтэн холбоосыг ашиглах нь” сэдэвт илтгэл;
- Гутгаар байр – Барилгын материал үйлдвэрлэлийн технологи магистрын хөтөлбөрийн магистрант Ч. Билгүүн, удирдагч багш ТТДС-ийн профессор, доктор (Ph.D) Ч.Дорлигсүрэн “Эрдэст нэмэлттэй өндөр бат бэхтэй бетон” сэдэвт илтгэл;
- Тусгай байр – Гүүрийн барилгын инженер магистрын хөтөлбөрийн магистранд М.Эрдэнэдалай, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор, аспирант С. Долгорсүрэн “Гүүрийн байгууламжийн мониторингийн хяналтын систем” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Тус эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн оюутан, удирдагч багш нартаа болон оролцогчдодоо цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье!
Үнэтэй зөвлөгөө шүүмж өгсөн доктор (Ph.D) профессор Ч. Дорлигсүрэн, доктор (Ph.D) профессор Б. Эрдэнэцэцэг, доктор (Ph.D) дэд профессор Д. Уранчимэг, докторант Т. Энхчимэг багш нартаа талархал илэрхийлье!
Мөн хамтарч ажилласан БАТ-н багш оюутнууддаа талархал илэрхийлж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье!
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлZag Group / Заг ГруппБоловсролын яамIET Green TVETEco-Schools Mongolia Сургуулийн захиргаа
