Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллеж Тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч Eco-Schools Mongolia Эко сургуулийн хувиар МҮОНРТийн Өглөө нэвтрүүлэгийн шинжлэх ухааны цагаар “Хөрсний бохирдол” сэдвийн хүрээнд химийн багш Г.Хоролсүрэн шинжилгээ хийж оролцлоо.
Улаанбаатар хотын хөрсний бохирдол эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул учруулж буй тул сүүлийн жилүүдэд судлаач, эрдэмтдийн анхаарлын төвд байна.
Хөрсний бохирдол нь 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсгэх нөхцөл болдог бөгөөд хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус замаар нөлөөлдөг. Шууд нөлөөлөлд бохирдсон хөрстэй шууд харьцах, бохирдсон хөрсөнд ургасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэснээр халдвар авах эрсдэлд ордог бол шууд бус нөлөөлөлд бохирдсон хөрснөөс нэвчсэн ус, агаараар дамжин хүний биед хорт бодисууд нэвтрэх боломжтой болдог байна.
Судалгаагаар Улаанбаатар хотын хүн амын нягтшил, суурьшилт, газар ашиглалтын зориулалтаас хамааран хөрсний бохирдлын түвшин өөр өөр байгааг тогтоожээ. Тухайлбал, арьс ширний үйлдвэр орчмын газарт хромын бохирдол их, автомашины зах орчимд хар тугалгын агууламж өндөр, гэр хороололд түлшний хэрэглээнээс үүдэн янз бүрийн хүнд металлын бохирдол илэрч байгааг онцолж байна.
Хөрсний бохирдлоос үүдэлтэй өвчлөл, нас баралт нэмэгдэж, байгаль орчны тэнцвэртэй байдал алдагдаж доройтол явагдаж байгаад сэтгэл эмзэглэж бид бодлогоор олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх аянд нэгдэж байна.
Мөн өөрсдийн сайн туршлага болох ундны усны ариутгал халдваргүйжүүлэлтийн системийг нэвтрүүлсэн тухайгаа тун удахгүй та бүхэнтэйгээ хуваалцах болноо.
https://www.facebook.com/share/v/1B4qwkmgZ7/
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETIET Green TVETZag Group / Заг ГруппGIZ MongoliaБаянгол дүүрэгСантехник Plumbing ZHS