Техник Технологийн Дээд Сургууль - IETТехник Технологийн Политехник Коллежийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд биохимийн салбарын нэр хүндтэй эрдэмтэн Доктор (Ph.D) Ж.Алимаа “Эрүүл оршихуйн үндэс” сэдвээр багш, ажилтны эрүүл аж төрөх хэвшил, арга замын талаар сургалт зохион байгууллаа.
Тэрээр хүн Сэтгэл зүй, мэдрэлийн уян чанар, Эрүүл агаар, хүчилтөрөгч, Бие махбодыг усаар хангах, Дасгал хөдөлгөөн хийх, Бие махбодыг цэвэрлэх, Шим тэжээлээр хангах, Хангалттай унтаж амрах гэсэн 7 зүйлийг амьдралдаа хэвшүүлж, хэрэгжүүлэх нь туйлын чухал хэмээн онцоллоо.
Доктор Ж.Алимаа багшийн судалгааны ажлууд нь Монголын уламжлалт анагаах ухааны зарим аргуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж, орчин үеийн анагаах ухаантай хослуулах боломжийг харуулсан байдаг. Түүний судалгаа, бүтээл туурвил Монголын биохимийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, олон багш судлаачдад урам зориг өгсөөр байна. Танд улам их амжилтыг хүсье. Энэ удаагийн сургалтыг хамтран зохион байгуулсан П.Нарантуяа багшдаа талархал илэрхийлье.
@topfansТүүхт 40 жил -Техник технологийн дээд сургуульNews_IETБаянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн ТөвБоловсролын ерөнхий газар