Боловсролын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Монгол улсын Засгийн газрын 2024 оны “Техникийн зохицуулалт батлах тухай” 253 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Боловсролын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/03 тоот тушаалаар Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар харьяа байгууллага, төрийн болон хувийн их дээд сургууль, консорциум, оюутны холбооны төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Техник Технологийн Дээд Сургууль - IET дээр ажиллалаа.
БЯ-ны дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ж.Ариунболдоор ахлуулсан баг “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт”-ын талаар танилцуулж, мэргэжлийн их сургуулийн шалгуур үзүүлэлтийн дагуу бодит нөхцөл байдал, баримт нотолгоонд тулгуурласан шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Шаталсан боловсролын тогтолцооны жишгийг үндэсний хэмжээнд тогтоож, тасралтгүй 40 жил боловсролын үйлчилгээг нэр төртэй явуулан техник технологийн салбартаа 20000 гаруй үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх их үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль News_IET сургуулиар овоглодог хэн бүхний хүсэл зорилго биеллээ олно гэдэгт итгэлтэй байна. Их амжилт хүсье.
@topfansТехник Технологийн Политехник Коллеж БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНБоловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлБоловсролын үнэлгээний төв