Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль - IET Насан туршийн суралцахуй 2.0 эрдэм шинжилгээний хурал болон насанд хүрсэн суралцагч номын нээлтэд хамтран ажиллаа. Боловсролын ерөнхий газар Түүхт 40 жил -Техник технологийн дээд сургууль News_IET
НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН САЛБАРЫНХАН ХАМТДАА ...
Олон улсын болон монголын эрдэмтэн судлаачид, өнөөгийн Насан туршийн суралцахуйн төв хүртэлх үеийн удирдлагын төлөөлөл, Монгол улсын боловсролын их сургуулийн салбар сургуулиуд, Техник, технологийн дээд сургууль, салбарын яам, агентлаг, 21 аймаг 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Насан туршийн суралцахуйн 30 төвийн удирдлага, багш, Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн багш, оюутнууд оролцсон гурван өдрийн сургалт, үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө.
ЭХНИЙ ӨДӨР:
Насан туршийн суралцахуйн тэргүүлэх чиглэл, төвийн үйл ажиллагаа, суралцагч хот, түүнийг бий болгох арга зам, тэгш хамруулах боловсролын бодлого, хэрэгжилт, хууль эрх зүй, хяналт, шинжилгээ-үнэлгээний чиг хандлага, арга зүйн талаар мэдлэг, ойлголтоо нэгтгэсэн сургалт-мэдээллийн уулзалт боллоо.
ХОЁР ДАХЬ ӨДӨР:
"Насан туршийн суралцахуй 2.0” Олон улсын эрдэм шинжилгээний хуралд АНУ, Ирланд, Япон, Баруун Вашингтон, Индонез, МУБИС, МУИС, ШУТИС, ҮБХИС, И-Монгол академи, Техник, технологийн политехник коллежийн багш, эрдэмтэн судлаач, оюутнууд мэргэжлийн судалгаанд суурилсан 25 илтгэл танхим болон цахимаар танилцуулж, 8 ханын илтгэл хэлэлцүүллээ.
Олон улсын илтгэгчид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны эерэг нөлөөллийн нэмэгдүүлэхэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, STEM-STEAM боловсролоор багшийн дэмжлэг, чиглүүлгээр суралцагчийн өөрийн удирдлагатай суралцах үйлд амьдралын орчиндоо туршин хэрэгжүүлж буй туршлага хуваалцлаа.
ГУРАВ ДАХЬ ӨДӨР:
"Насанд хүрсэн суралцагч” сургалт, шинэ номын нээлт, уулзалт хэлэлцүүлгээр насан туршийн суралцахуйн салбарынхан хамтдаа зөвлөлдсөн, олон улсын болон өөрийн орны туршлагаа харилцан солилцсон өдрүүд байлаа.
Уулзалт, хэлэлцүүлгээр:
БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР